Хэрэгцээгүй хувцсаа 1 кг 5000 төгрөгөөр өгөөрэй

2022 оны 9-р сарын 16 өдөр

Дорнод аймагт шинээр үүд хаалгаа нээгээд байгаа хуучин эд зүйлсийг хямд үнээр худалдан авч борлуулдаг буюу “SHARE Thrift shop”-ийн үүсгэн байгуулагч Б. Отгонтэнгэрбат-ийн ярилцлагыг хүргэж байна.

  • Тө өөрийнхөө тухай  танилцуулаач ?

Сайн байна уу? Наймайг Батсүх овогтой  Отгонтэнгэрбат гэдэг. Одоо 28 настай Хувиараа бизнес эрхэлдэг. Улаанбаатараас Дорнод аймагт ирээд таван жил болж байна. Өмнө нь “Open mic,  “SHARE coffee shop, COR Roller skate - ийг анх нээж байсан.

  • Шинэ дэлгүүрийнхээ талаар? үйл, ажиллагааны чиглэл, Онцлог юу вэ?

Дэлгүүрийн нэр бол “Share буюу хуваалцах.”Өөрт байгаа зөв зүйлээ бусдад хуваалцья” гэсэн уриатайгаар дэлгүүрээ нээгээд долоо хонож байна. Гэртээ байгаа илүү зүйлээ авчирч манайд худалдаад бусад хэрэгтэй хүнд нь хямд үнээр зарах боломжтой. Үнэгүй ч бэлэглэж болно. Ашиг олохоосоо илүүтэй хүний хэрэгцээ хаана байна? Түүнд туслая гэдэг үүднээс ажиллаж байгаа. Авчирсан бүх хувцасыг Хүн дахин хэрэглэх учир бас шалгууртай авна. Хэрэглэх боломжгүй болсон хувцасыг үнэгүй өгч болно. Эмзэг бүлгийн хүмүүст хандивлана эсвэл техникт хэрэгтэй даавуу материальд өгдөг.

  • Манайхан хүний өмссөж байсан хуучин хувцас, эдлэлд  нэг их дуртай байдаггүй. Энэ талаар хандаж хэлэхэд?

Ахмад насны хүмүүс социолизмын үед бол комисс гээд байсан тэр үү? гэдэг. Гадаад хүмүүс бол ажлаар ирээд явахад ийм дэлгүүр их хэрэгтэй байдаг гэнэ. Ажлаар 2,3 сараар ирэх үедээ шинэ хувцас авалгүй энд байгаа зүйлсээс аваад буцаагаад зарж болдог.  Энэ нь хүмүүст санхүүгийн хувьд хөнгөн тусахаас гадна байгаль орчинд хог хаягдал үүсгэхгүй байхад хувь нэмрээ оруулж буй үйлдэл болох юм.

  • Дэлгүүрээ нээгээд удаагүй байгаа шүү дээ. Хүмүүс хэрхэн хүлээж авч байна?

Хүмүүс их сонирхож хүлээж авч байгаа. Ялангуяа залуучууд  яг ийм дэлгүүр нээгдээсэй гэж хүлээж байлаа гэж их хэлдэг. Бидний аав ээжийн үеийнхэн “Хэрэгтэй зүйлийг нь 5-аас 10 мянга” гэх үед “ййм дэлгүүр үнэхээр байдаг юм уу?” Гэх мэтээр их гайхдаг.  Дэлгүүр нээгээд долоо хоноход ойролцоогоор 50кг хувцас аваад байна. Зарим хүмүүс өмсөхгүй хувцасаа маш гоё угаагаад индүүдээд хүнд бэлэглээрэй гэж авчирч өгдөг нь үнэхээр гоё.

  • Залуучууддаа болон Дорнодчууддаа хандаж?

Бид байгалийг их хохироодог. Залуучууд соёлд бүрэн суралцаж хогоо хогийн саванд хийгээсэй. Байгальдаа ээлтэй амьдраасай. Хувцасны хэрэглээгээ зөв байлгаасай. Хурдан хугацаанд мода эргэдэг. Зөв өмсөөд дараагийн хүнд бэлэглэх тийм ч хэцүү биш. Заавал мундаг эрдэмтэн профессор болох албагүй хамгийн гол нь зөв үйлдэл чинь байгаль дэлхийд оруулж буй хөрөнгө оруулалт болно. Зөв хүн байгаарай.

 

  • Туяа
  • 743
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 1 )

Зочин [64.119.19.76] 2022-09-16 23:04:21

Танай хамт олонд баярлалаа

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313