Ши Жиньпин Хятад, Орос, Монгол гурван улсын төрийн тэргүүн нарын зургаа дахь удаагийн уулзалтад оролцов

2022 оны 9-р сарын 16 өдөр

БНХАУ-ын дарга Ши Жиньпин орон нутгийн цагаар 09-р сарын 15-ны үдээс хойш Самарканд улсын төрийн зочны ордонд Хятад, Орос, Монгол гурван орны төрийн тэргүүн нарын 6 дахь уулзалтад оролцож, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй нартай хэлэлцээ хийсэн байна.
   Ши Жиньпин хэлэхдээ "Хятад, Орос, Монголын гурван талт хамтын ажиллагаа нь хөгжлийн уян хатан чанартай, дотоод хүч нөөцтэй юм. Цар тахал дэгдсэн ч гурван талын хамтын ажиллагааны эрчим тасралгүй байж чадсан ололт амжилтыг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй юм. Бид цар тахлын эсрэг гар нийлэн тэмцэж, цар тахлын халдвараас сэргийлэх тусламжийг түргэн тусламж үзүүлж,  туршлагаа хуваалцаж, гурван улсын ард түмний амь нас, эрүүл мэндийг хамтдаа хамгааллаа. Бид энэхүү харилцаагаа цаашид хадгалахын тулд "цахим солилцоо" хийж, нийгмийн харилцаагаа улам ойртуулаад байна. Энэ хүрээнд бид эдийн засаг, худалдааны тогтвортой, саадгүй байдлыг дэмжих зорилгоор хил орчмын бүс нутгуудад урьдчилан сэргийлэх, хяналт тавих хамтын ажиллагааг идэвхтэй явуулж, гурван улсаар дамжин хил дамнасан тээврийн Азийн хурдны замын сүлжээг дэмжсэн нь гайхалтай үр дүнд хүрсэн" гэлээ.
  Путин хэлэхдээ "Орос, Хятад, Монгол гурван талт хамтын ажиллагаа гайхалтай үр дүнд хүрч, харилцан ашигтай шинж чанартай болж, харилцааны үнэ цэнтэй болж байна. Ойр хөршийн хувьд гурван орон харилцан ойлголцож, дэмжиж, гурван талт хамтын ажиллагаагаа иж бүрэн бататгаж, урагшлуулах ёстой. Гурван улсын бизнес эрхлэгчдийн солилцоо, хамтын ажиллагааг бэхжүүлж, тээвэр, логистик, хил дамнасан тээвэр, эрчим хүч, өндөр технологи, аялал жуулчлал, ард иргэд хоорондын хамтын ажиллагаанд илүү их ахиц дэвшил гаргахад нь дэмжлэг үзүүлэх хэрэгтэй" гэлээ.
   У.Хүрэлсүх хэлэхдээ "Хятад, Оростой сайн хөршийн найрсаг хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монголын дипломат харилцааны үндсэн чиглэл юм. Өнөөгийн ээдрээтэй олон улсын нөхцөл байдалд Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын гурван талт хамтын ажиллагааг бэхжүүлэх нь нэн чухал байна. Худалдаа, хөрөнгө оруулалт, байгаль орчин, эрчим хүч, төмөр зам, аялал жуулчлал зэрэг хоёр болон гурван талт хамтын ажиллагааг нааштай ахиулахын тулд Хятад, Орос улстай харилцаа холбоогоо эрчимжүүлэхэд Монгол Улс бэлэн байна" гэв.
   Гурван тал "Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтын төлөвлөгөөний хөтөлбөр"-ийн хэрэгжилтийг таван жилээр сунгаж, Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорын дунд шугамын төмөр замыг шинэчлэх, хөгжүүлэх техник, эдийн засгийн үндэслэлийг албан ёсоор эхлүүлж, Хятад-Оросын байгалийн хийн хоолойг Монголын нутгаар дайран өнгөрөх төслийг идэвхтэй дэмжихээр тохиролцов.

Эх сурвалж: http://www.solongonews.mn, Хөлөнбуйрын өдрийн сонин Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Гялбаа

  • Туяа
  • 251
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313