БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшү Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар 10-наас 12-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж, Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзаж, Г.Занданшатартай хэлэлцээ хийжээ.
У.Хүрэлсүхтэй уулзахдаа Ли Жаньшү юуны түрүүнд Ши Жиньпин даргын чин сэтгэлийн мэндчилгээг уламжилжээ. Ли Жаньшү хэлэхдээ "Хятад, Монгол хоёр бол мөнгөөр сольшгүй, мөнхийн сайн хөрш юм. Хятад, Монгол хоёр орны сайн хөршийн найрсаг харилцааг хөгжүүлэх нь хоёр орны урт хугацааны ашиг сонирхолд нийцэж байна. Ши Жиньпин дарга болон Монголын удирдагчдын стратегийн удирдлага дор Хятад, Монголын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тасралтгүй шинэ шатанд гарлаа. Коронавирусний халдвар дэгдсэний дараа хоёр тал нэгдэж, цар тахалтай тэмцэж, хамтран ажиллаж иржээ. Хятад улс найрсаг, харилцан ашигтай, хүртээмжтэй байх дипломат үзэл баримтлалыг баримталж, Монгол Улстай найрсаг хамтын ажиллагааны харилцааг идэвхтэй хөгжүүлсээр ирсэн. Хоёр тал улс төрийн харилцан итгэлцлээ улам гүнзгийрүүлж, бие биеийнхээ язгуур ашиг сонирхол, анхаарал хандуулж буй томоохон асуудлаар бие биеэ тууштай дэмжиж, олон улсын болон бүс нутгийн үйл хэрэг дэх зохицуулалт, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, олон талт болон хоёр талын харилцан ашигтай хамтын ажиллагааг цаашид ахиулна гэдэгт итгэлтэй байна" гэжээ.
У.Хүрэлсүх Ши Жиньпин даргад чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлэв. Тэрээр хэлэхдээ "Ши Жиньпин дарга болон ХКН-ын зөв удирдлага дор Хятадын онцлогтой социализмын үйлс түүхэн амжилтад хүрсэнд Монголын тал чин сэтгэлээсээ баярлаж байна.Монгол, Хятадын найрсаг хамтын ажиллагаа нь төрийн харилцааг хөгжүүлэх үлгэр жишээ юм. Хоёр тал дээд түвшний солилцоогоо бэхжүүлж, улс төрийн харилцан итгэлцлээ гүнзгийрүүлж, олон салбарын солилцоо, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, Монгол, Хятадын харилцааг тасралтгүй ахиулж, Азийн хөгжил цэцэглэлт, тогтвортой байдлыг цаашид ахиулахад хамтран ажиллахыг хүсэж байна. Хоёр орны хууль тогтоох байгууллагуудын хоорондын харилцаа солилцоо нь Монгол, Хятадын сайн хөршийн найрамдалт харилцааг гүнзгийрүүлэх, хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг баяжуулахад чухал ач холбогдолтой юм" гэжээ.
Ли Жаньшү Л.Оюун-Эрдэнэтэй уулзахдаа "Эдийн засгаа хөгжүүлж, ард түмний амьжиргааг дээшлүүлж, улс орноо хүчирхэгжүүлж, ард түмнээ баяжуулах нь Хятад, Монгол хоёр орны хамтын зорилго юм. Хятад, Монгол хоёр улс эдийн засгийн харилцан нөхөх давуу талтай бөгөөд хамтын ажиллагааны асар их нөөц бололцоотой. Хятад улс Монгол Улстай хөгжлийн стратегийн уялдаа холбоо, бодлогын харилцаа холбоо, зохицуулалтаа эрчимжүүлж, дэд бүтцийн уялдаа холбоог цаашид ахиулж, бүс нутгийн интеграцийг ахиулж, цар тахлын нөхцөл байдлын үед боомтын гаалийн бүрдүүлэлтийн ажлыг сайн хийж, одоо байгаа хамтын ажиллагааны төслүүдийг хэрэгжүүлж, ногоон эрчим хүчний хамтын ажиллагаагаа өрнүүлэхэд бэлэн байна. Мөн Худалдааны солилцоог өргөжүүлэн хөгжүүлж, Хятад, Монгол хоёр орон харилцан ашигтай, хамтдаа хожих байдлыг бий болгоход бэлэн байна. Хоёр тал улс төрийн нам, залуучууд, ард иргэд, соёлын харилцаа зэрэг салбарт солилцоо, хамтын ажиллагаагаа бэхжүүлж чадна гэжээ. Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ, Хятад улстай сайн хөршийн найрамдалт, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын үндсэн зорилго мөн.Хятад улс эрчимтэй хөгжиж байгаа нь Монгол Улсын хөгжил, сэргэн мандалтын томоохон боломж юм. Хоёр тал эдийн засаг, худалдаа, ложистик, боомт, нөөц баялаг, боловсрол зэрэг салбарын хамтын ажиллагаагаа идэвхтэй гүнзгийрүүлж, Монголын "шинэ сэргэлтийн бодлого"-ыг Хятадын "Бүс ба зам" санаачилга болон бусад хөгжлийн стратегитай уялдуулан хөгжүүлэхэд бэлэн байна" гэжээ. У.Хүрэлсүх Ши Жиньпин даргад чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлэв. Тэрээр хэлэхдээ "Ши Жиньпин дарга болон ХКН-ын зөв удирдлага дор Хятадын онцлогтой социализмын үйлс түүхэн амжилтад хүрсэнд Монголын тал чин сэтгэлээсээ баярлаж байна.Монгол, Хятадын найрсаг хамтын ажиллагаа нь төрийн харилцааг хөгжүүлэх үлгэр жишээ юм. Хоёр тал дээд түвшний солилцоогоо бэхжүүлж, улс төрийн харилцан итгэлцлээ гүнзгийрүүлж, олон салбарын солилцоо, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, Монгол, Хятадын харилцааг тасралтгүй ахиулж, Азийн хөгжил цэцэглэлт, тогтвортой байдлыг цаашид ахиулахад хамтран ажиллахыг хүсэж байна. Хоёр орны хууль тогтоох байгууллагуудын хоорондын харилцаа солилцоо нь Монгол, Хятадын сайн хөршийн найрамдалт харилцааг гүнзгийрүүлэх, хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг баяжуулахад чухал ач холбогдолтой юм" гэжээ.
Ли Жаньшү Л.Оюун-Эрдэнэтэй уулзахдаа "Эдийн засгаа хөгжүүлж, ард түмний амьжиргааг дээшлүүлж, улс орноо хүчирхэгжүүлж, ард түмнээ баяжуулах нь Хятад, Монгол хоёр орны хамтын зорилго юм. Хятад, Монгол хоёр улс эдийн засгийн харилцан нөхөх давуу талтай бөгөөд хамтын ажиллагааны асар их нөөц бололцоотой. Хятад улс Монгол Улстай хөгжлийн стратегийн уялдаа холбоо, бодлогын харилцаа холбоо, зохицуулалтаа эрчимжүүлж, дэд бүтцийн уялдаа холбоог цаашид ахиулж, бүс нутгийн интеграцийг ахиулж, цар тахлын нөхцөл байдлын үед боомтын гаалийн бүрдүүлэлтийн ажлыг сайн хийж, одоо байгаа хамтын ажиллагааны төслүүдийг хэрэгжүүлж, ногоон эрчим хүчний хамтын ажиллагаагаа өрнүүлэхэд бэлэн байна. Мөн Худалдааны солилцоог өргөжүүлэн хөгжүүлж, Хятад, Монгол хоёр орон харилцан ашигтай, хамтдаа хожих байдлыг бий болгоход бэлэн байна. Хоёр тал улс төрийн нам, залуучууд, ард иргэд, соёлын харилцаа зэрэг салбарт солилцоо, хамтын ажиллагаагаа бэхжүүлж чадна гэжээ. Л.Оюун-Эрдэнэ хэлэхдээ, Хятад улстай сайн хөршийн найрамдалт, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын үндсэн зорилго мөн. Хятад улс эрчимтэй хөгжиж байгаа нь Монгол Улсын хөгжил, сэргэн мандалтын томоохон боломж юм. Хоёр тал эдийн засаг, худалдаа, ложистик, боомт, нөөц баялаг, боловсрол зэрэг салбарын хамтын ажиллагаагаа идэвхтэй гүнзгийрүүлж, Монголын "шинэ сэргэлтийн бодлого"-ыг Хятадын "Бүс ба зам" санаачилга болон бусад хөгжлийн стратегитай уялдуулан хөгжүүлэхэд бэлэн байна" гэжээ.
Ли Жаньшү Г.Занданшатартай хийсэн хэлэлцээний үеэр хэлэхдээ "Хятад, Монгол хоёр орон ойр дотно сайн хөрш, харилцан ашигтай хамтын ажиллагааны найрсаг анд нөхөд, олон талт хамтын ажиллагааны түнш байж, хоёр орон, хоёр ард түмэнд илүү сайн үр өгөөжөө өгөх ёстой.Хоёр орны хууль тогтоох байгууллага хоёр орны удирдагчдын тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг идэвхтэй хэрэгжүүлж, төрийн засаглал, хууль тогтоох ажлын туршлагаа харилцан солилцож, Хятад, Монгол хоёр орны олон салбар дахь хамтын ажиллагааг ахиулах эрх зүйн баталгааг хангах ёстой. Олон улсын парламентын холбоо зэрэг олон талт үйл явдлуудын уялдаа холбоог бэхжүүлж, олон талт үзлийг дэмжиж, дэлхийн засаглалын тогтолцоог хууль тогтоох байгууллагын байр сууринаас сайжруулах талаар нийтлэг ойлголтыг бий болгоно гэжээ. Г.Занданшатар хэлэхдээ, хууль тогтоох байгууллагуудын найрсаг солилцоо нь хоёр орны харилцааны чухал хэсэг юм. Хоёр орны хууль тогтоох байгууллагын тусгай хороод, найрсаг бүлгүүдийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлнэ гэдэгт найдаж байна. Монгол Улсын Их Хурал Монгол, Хятадын улс төрийн харилцан итгэлцлийг нэмэгдүүлж, ажил хэрэгч хамтын ажиллагааг ахиулж, хоёр ард түмний найрамдлыг гүнзгийрүүлэхэд нааштай хүчин чармайлт гаргахад бэлэн байна" гэжээ.
Ли Жаньшү тун удахгүй болох ХКН-ын XX их хурлын талаар Монголын талд танилцуулав. Монголын тал нэг Хятадын зарчмыг тууштай баримталж, Ши Жиньпин даргын дэвшүүлсэн дэлхийн хөгжлийн санаачилга, дэлхийн аюулгүй байдлын санаачилгыг идэвхтэй дэмжиж, Хятадын талтай хамтаар Монгол,Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаагаа цаашид ахиулахад бэлэн байгаагаа илэрхийлэв. ХКН-ын XX их хурал амжилттай хуралдахыг хүссэн байна.
Эх сурвалж: http://www.solongonews.mn, Хөлөнбуйрын өдрийн сонин Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Гялбаа