Хөлөнбуйр хотод 200 гаруй монгол үндэстэн аж төрж байна. Барга, буриад, өөлд зэрэг үндэстэн ястан нь тус хотын уугуул иргэд юм. Тэд Хөлөнбуйрын малжих хошууд буюу Хуучин барга, Шинэ барга зүүн хошуу, Шинэ барга баруун хошуу болон Эвэнки үндэстний өөртөө засах хошууны Шинэхэн балгас, Имин суманд голчлон төвлөрч, мал аж ахуй эрхлэн амьдардаг. Олон улсын Барга судалгааны эрдэмтдийн нэгдсэн судалгаанаас үзвэл энэхүү ястан нь бүхий л Монгол үндэстэн дотор он удаан жилийн түүхтэйгээс гадна тал нутгийн уламжлалт ёс заншил, өв уламжлалыг нандигнан хадгалж ирсэн зон олон.
Түүхэн эх сурвалжуудаас харахад IV зууны сүүлч үед Барга баатар Хятадын номонд Ба Еэ Гү гэж нэрлэгддэг харьяа иргэдээ дайчлан Рөү ран хаант улсын хаан Шиелүний түрэмгийлэгчтэй тэмцэж, нутаг усаа хамгаалж байв. Энэ тэмцэл нь Дундад улсын түүхэн хуудсанд сүр жавхаагаа харуулж явсан үеэс өдгөө 1700-гаад жилийг ардаа орхижээ.
Харин Буриад бол Монгол үндэстний томоохон аймгийн нэг. Баргадай мэргэний үеэс Барга буриад хэмээн алдаршсан болно. Монголын нууц товчоонд тэднийг ойн иргэд гэх агаад Чингис хааны XI үеийн агуу их Алунгуа нь Хорь түмтийн түрүү хорьт мэргэний хатан Баргужингуа хатны охин гэж тэмдэглэжээ.
13-р зууны эхээр хэсэг Буриад Хатан голын сав газраар амьдарч байснаа XVI зууны сүүл үеэр Хөлөнбуйрт эргэн ирж, Эргүна голын өмнө, хойд эргээр нутаглаж байв. 1920-иод оны үеэр Онон голын эргээр амьдарч байсан Буриад Монголчууд Хөлөнбуйрт хүрч ирсэн нь одоогийн Хөлөнбуйр хотын Эвэнки үндэстний өөртөө засах хошуунд суурьшиж буй Шинэхэн буриад Монголчууд юм.
Орчоон үндэстэн нь 20-р зууны сүүлч үе болтол ан агнуур хийж аж төрж ирсэн анчин үндэстнүүдийн нэг. Харин Орчоон хэл нь Алтайн язгуур хэлний Манж-Түнгүс төрөлх хэлэнд харьяалагддаг. Эвэнки хэлтэй нэвтрэлцэх боловч өөрийн гэсэн бичиг үсэггүй тул Хятад үсэг бичгийг хэрэглэж байна. Хөлөнбуйр хотын Орчоон өөртөө засах хошуунд 3200 гаруй хүн ам төвлөрөн амьдарч, энэ нь Хятад улс дахь Орчоон үндэстний тал хувийг эзэлж байгаа юм.
Эвэнки үндэстний өвөг дээдэс Байгаль нуурын дээд хэсэг Хар мөрний хавьд ан араатан, загас агнан амьдарч, хожим нь цаа бугыг гэрийн тэжээвэр болгон гаршуулжээ. XVII зууны дунд үеэр Их Хянганы давааны зүүн биеийн сав газраар нутаглаж, Найралт төрийн 1732 онд Яалуу, Ариун голын нутгаас хил хязгаараа сахихаар Барга, Дагууртай хамт Хөлөнбуйрт нүүдэллэн ирснээс хойш 280-аад жил алсран холджээ. Дагуур үндэстэн нь угтаа Хар мөрний хойд биеэр нутаглаж байгаад XVII зууны дунд үеэр Их Хянганы давааны зүүн бие, Нум мөрний сав газарт нүүдэллэн иржээ. Анх ан агнуур голлож байсан ч явцдаа мал аж аж ахуй, газар тариалан эрхлэх болсон байна. Өдгөө Хянганы давааны зүүн биеийн Дагуурчууд газар тариаланг голлож, харин баруун талын Дагуурчууд мал аж ахуй эрхлэх болсон юм.
Баярт, Цэнгэл, Хан Үйфэнь, Хэрлэн, Жиа Ченьлун, Гялбаа