Сүжөүгийн хатгамал нь Хятадын дөрвөн алдартай хатгамлын нэг бөгөөд 2000 гаруй жилийн түүхтэй аж. Яо Хүйфэнь бол Сүжөүгийн хатгамлын үндэсний биет бус соёлын өв тээгч, Хятадын хатгамал урлагийг түгээн дэлгэрүүлэгч юм. 1998 онд тэрбээр охин дүүтэйгээ хамтран урлан байгуулж, бүтээлүүд нь олон шагнал хүртжээ. Тэд бүтээлээ Америк, Франц, Итали, Их Британи, Орос зэрэг орнуудын соёлын үзэсгэлэнгүүдэд дэлгэж, Сүжөүгийн хатгамалаа танилцуулжээ. Ийнхүү олон бүтээл нь гадаад дотоодын урлагийн музейд хадгалагдсан байна. Тэрбээр хэлэхдээ, хатгамал урлаж буй хүмүүсийг харахад ихэвчлэн 40-55 насны хоорондох хүмүүс байдаг бөгөөд цаашид гадаад дотоодын олон сонирхогчдод Сүжөүгийн хатгамалыг танилцуулж, зааж сургаснаар тэд хатгамал урлагт сонирхолтой болж байна. Цаашид залуу үеийнхэн маань Сүжөүгийн хатгамал урлагт суралцаж, үеийн үед өвлөн уламжлахыг хүсэж байна гэжээ.
Эх сурвалж:https://mongol.cri.cn/, Хөлөнбуйр өдрийн сонин Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл