Ногоон үйлдвэрлэл, ухаалаг үйлдвэрлэл нь “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны шинэ өсөлтийн цэг болж байна. 08-р сарын 16-нд болсон "Торгоны зам" олон улсын VI яармагийн үеэр үзэгчид Ши-Аний үзэсгэлэнгийн бүсийн нисэх онгоцны үйлдвэрлэлтэй танилцлаа. Саяхан Шаньши мужийн Ши-Ань хотноо VI удаагийн "Торгоны зам" олон улсын яармагт нээгдэж Өмнөд Солонгос, Тайланд, Сингапур зэрэг дэлхийн 70 гаруй улсын зочид, худалдаачид, 20 гаруй дотоодын мужийн худалдаачид нэг дор цуглажээ. "Бүс ба зам" санаачилга дэвшүүлснээс хойших 9 жилийн хугацаанд Хятад улс болон "Бүс ба зам" дагуух орнуудын худалдааны цар хүрээ тасралтгүй нэмэгдсээр байна. Одоогийн байдлаар ногоон аж үйлдвэр, ухаалаг үйлдвэрлэл нь “Бүс ба зам” төслийг амжилттай үргэлжлэхэд өндөр хувь нэмэр оруулж, эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны өсөлтийн шинэ цэг болж байна.
Эх сурвалж: http://www.solongonews.mn/, Хөлөнбуйр өдрийн сонин Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Яргуй