Дэлхийн 22 оронд явуулсан санал асуулгаас үзвэл, оролцогчид Хятад улсын өнгөрсөн 10 жилийн хөгжлийн ололт, амжилтыг өндрөөр үнэлсэн бөгөөд тэдний 78.34 хувь нь "Хятадын эдийн засаг нь дэлхийн эдийн засгийн хөшүүрэг" болж, дэлхийн эдийн засагт эерэгээр нөлөөлж байна гэж үзжээ.
Энэхүү "Шинэ цаг үеийн Хятад улс" хэмээх санал асуулгыг Хятадын Төв радио телевизийн CGTN-ийн зөвлөх байгууллага болон Хятадын Ардын их сургууль хамтран санаачилж явуулсан юм. Санал асуулгад оролцсон африкчуудын 91.46 хувь, европчуудын 81.6 хувь, америкчуудын 78.09 хувь нь Хятадын эдийн засгийг өндрөөр үнэлжээ.
Мөн Хятадын нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээ сүүлийн 10 жилд 6100-12000 ам.доллар болтлоо өссөн нь "Гайхалтай амжилт" хэмээн санал асуулгад оролцогчдын 76.65 хувь нь үнэлсэн юм.
Эх сурвалж: ӨМ-ын өдрийн сонин, Хөлөнбуйр өдрийн сонин Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Яргуй
https://mongol.cri.cn/