Шинэхэн нутгийн ард, иргэд хөл бөмбөгийн тэмцээнийг шимтэн сонирхсоор 36 жилийн нүүрийг үзжээ. Ийнхүү жил болгоны 8 сард залуучуудын хүсэн хүлээдэг хөл бөмбөгийн тэмцээн зохиогдох болжээ.
“Шинэхэн” хундагат хөл бөмбөгийн тэмцээн 1986 онд хоёр багийн нөхөрсөг тоглолтоос эхлэлтэй. 1986 онд нутгаасаа хол суралцаж байсан цөөн тооны оюутан залуучууд өргөн уудам номин ногоон Шинэхэний тал нутагтаа унаган багынхаа найз нартаагаа хөл бөмбөгийн нөхөрсөг тэмцээнийг хэдэн малчин үзэгчтэйгээр анх зохион байгуулж байсан аж. Ингээд найз, нөхдийн нөхөрсөг тоглолт одоогийн олонд алдаршсан “Шинэхэн” хундагт тал нутгийн хөл бөмбөгийн тэмцээн болон хөгжжээ.
Олон жилийн турш Шинэхэн нутгийн малчид, оюутнуудаас бүрэлдсэн гацаа гацааны залуучуудын баг Шинэхэн баруун сумны төвөөс өмнөх талбайд цугларч, “Шинэхэн” хундагат хөл бөмбөгийн тэмцээндээ оролцоно. Шинэхэн нутаг усныхан гацаа гацаагаараа багт хуваагдаж оролцдог багахан хэмжээний уралдаан байснаасаа бүх улсдаа ч ховорхон байгаа сум шианы зэргийн мэргэжсэн хөл бөмбөгийн тэмцээн болж Шинэхэн нутгийн хөл бөмбөгийн багын алдар нэр нь ч нутаг усандаа алдаршжээ.
“Шинэхэн” хундагат хөл бөмбөгийн уралдаан нь тасралтгүй хөгжин дэвшихийн зэрэгцээ, анх тал нутагтаа үнсээр хөл бөмбөгийн талбайгаа зурж тэмцээнээ зохион байгуулж байсан түүхийг дуусгаж, 2 баг оролцдог байснаасаа одоо 16 хөл бөмбөгийн багтай болж, “Шинэхэн” хөл бөмбөгийн клубын гарааг эхлүүлэв.
2011 оны 7-р сард “Шинэхэн” хөл бөмбөгийн нийгэмлэг байгуулагдаж, 2015 оны 3 сард “Шинэхэн” хөл бөмбөгийн клубыг байгуулсан бөгөөд Шинэхэн сургуульд хөл бөмбөгийн мэргэжлийн сургалт орох болжээ. “Шинэхэн ” хундагат хөл бөмбөгийн тэмцээн одоо болтлоо нэгэнтээ 36 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдаж, 36 жилийн турш хэчнээн хүнд хэцүү асуудал тулгарсан ч мохоогүйгээр нийт 600 шахам тэмцээнийг зохион байгуулжээ.
Эдүгээ “Шинэхэн” хөл бөмбөгийн баг бэлтгэлийн систем болон тоглолтын шинэ арга, техникийг тасралтгүй судалж, мэргэжлийн дасгалжуулагч, чадварлаг тамирчдаар бүл нэмж, одоо U10 , U12 , U15 залуучууд, багачууд болон идэрчүүд, ахмад хөл бөмбөгчдийн дугуйлан зэрэг насны 5 эрэмбээр, нийт 224 бүртгэлтэй бөмбөгчидтэй болж, 13D дэсийн дасгалжуулагч, 1 хөл бөмбөгийн докторыг төрүүлжээ. Үүнээс гадна “Шинэхэн” хөл бөмбөгийн нийгэмлэгээс мэргэжлийн тэмцээний системийг зохион байгуулж, 11 болон таван тоглогчтой тэмцээнийг жил болгон зохион байгуулж байна.
2015 онд клубыг албан ёсоор ажлуулж эхэлснээс нааш, Шинэхэн хөл бөмбөгийн клуб одоо 224 бүртгүүлсэн хөл бөмбөгчидтэй болж, одоо Хөлөнбуйр хотын хамгийн том хөл бөмбөгийн клубын нэг болжээ. “Шинэхэн” хөл бөмбөгийн клуб Өвөрмонголын хөл бөмбөгийн их тэмцээнд амжилттай оролцож Өвөрмонголын хөл бөмбөгийн нийгэмлэгийг төлөөлөн улсын зэрэглэлийн тэмцээнд оролцсон нь энэ спортыг нутагтаа хөгжүүлэхэд асар том түлхэц болсон. “Шинэхэн” хөл бөмбөгийн анги урьд хожид бүх улс ба өөртөө засах орны дэсийн уралдаанд 20 удаа оролцож, 4 удаа тэргүүлж, 5 удаа дэд байр эзэлж, өнгөрсөн жил Өвөрмонголын өөртөө засах орныг төлөөлөн арван дөрөвдүгээр удаагийн бүх улсын биеийн тамирын наадамд оролцож хоёрдугаар байр эзэлжээ.
Шинэхэнийхэн хөл бөмбөгийн спортыг хүн арддаа ойрхон байлгах гэж хонины бэлчээр, саалийнхаа дэргэд, айл саахалтынхаа малчин ардынхаа хажууд тэмцээнээн зохион байгуулж, түмэн олныхоо түүргэлэх уухайлалыг сонсож чадсан юм. Энэ нь “Шинэхэн” хундагт тэмцээнийг олон жил тасралтгүй зохион байгуулах үндэс суурь нь байлаа.
“Шинэхэн” хундагат тэмцээн нь Шинэхэн нутгийн зон түмний спорт, соёлын амьдралыг баялагжуулснаар барахгүй хүүхэд, залуусын нөхөрлөлийг бататгаж өгсөн.
Эх сурвалж: Хөлөнбуйрын өдрийн сонин Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Яргуй