Тендерийн урилга

2022 оны 8-р сарын 8 өдөр

Тендерийн урилга

Тендерийн дугаар: XXGSCG2022-001

1. Төслийн тойм, тендерийн агуулга

1)Төслийн тойм: 

Монгол улсын Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт орших Шинь Шинь ХХК-ний Улааны уурхай нь Чойбалсан хотоос 125 км зайд, Улаанбаатар хотоос 780 км зайд оршдог. Улааны уурхайн нүүрсний хэрэглээ нь жилд 6000 тонн.

2)Тендерийн агуулга: 2022 оны өвлийн улиралд хэрэглэх 6000 тонн нүүрсийг нийлүүлэх

2. Тендерт оролцогчдод тавигдах шаардлага

1)Монгол улсын Дорнод аймагт бүртгэлтэй, автомашинаар ачаа тээвэрлэх эрх бүхий аж ахуй нэгж байх бөгөөд хүчин төгөлдөр улсын бүртгэлийн гэрчилгээ, татварын бүртгэлийн гэрчилгээ, тээвэрлэлт хийх зөвшөөрөлтэй байна.

2)Компани нь банкны найдвартай харилцагч, бизнесийн нэр хүндтэй байх. Мөн албан шаардлагаар үйл ажиллагаагаа зогсоосон болон нэгдэж нийлэх, дампуурах , эд хөрөнгөө хураалгасан, битүүмжилсэн зэрэг асуудалгүй байх .

3)Бусад хууль тогтоомж, холбогдох байгууллагын шаардлагыг хангасан.

4)Энэ тендерт хамтарсан үнийн санал гаргахыг хориглоно. 

3.Тендерийн баримт бичгийг авах, бүртгүүлэх

1)Тендерт бүртгүүлэхдээ: 

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, татварын бүртгэлийн гэрчилгээ, үндсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэл автомашинаар ачаа тээвэрлэх, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн иргэний үнэмлэхийн хуулбар болон холбоо барих мэдээлэл зэрэг бичиг баримтуудыг бүртгүүлж, тендерийн урилга баримт бичгийг үнэ төлбөргүй файл хэлбэрээр авах;

 2)Бүртгүүлэх хугацаа: 2022 оны 08-р сарын 10-ны 8:00 цагаас 13-ны өдрийн 17:00 цаг хүртэл

Бүртгүүлэх газар:”Шинь шинь” ХХК-ний Чойбалсан хот дахь оффис

4. Тендерийн үнийн санал, бичиг баримт хүргүүлэх

1) Энэхүү тендерийнүнийн саналыг дээрх бүртгүүлсэнгазарт нээлттэй зохион байгуулна. Тендерийн үнийн санал, бичиг баримтыг тендер нээх өдрийнзаасан цагаас өмнө хүлээлгэж өгнө.

2) Хугацаа хэтрүүлэн ирүүлсэн тендерийн үнийн санал, бичиг баримтыг хүлээж авахгүй.

5. Тендер зарласан захиалагчийн мэдээлэл

Тендер зарласан захиалагч байгууллага: “Шинь Шинь” ХХК

Хаяг:Монгол улс, Дорнод аймаг, Дашбалбар сум, Улааны уурхай

Холбоо барих хүн: Шү яан яан;Г.Гэрэлтуяа

Утасны дугаар: 88106883;80336332

Цахим хаяг: xinxinoffice@gmail.com,2394231975@qq.com, 

Шинь Шинь ХХК

2022 оны 08-р сарын 08-ний өдөр

  • Туяа
  • 302
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313