Импортын үзэсгэлэнгийн бэлтгэл хангагдаж байна

2022 оны 7-р сарын 29 өдөр

Хятадын Олон улсын импортын 5-р экспо болоход 100 хүрэхгүй хоног үлдлээ. Тус үзэсгэлэнд оролцохоор гэрээ байгуулсан аж ахуй нэгжүүд төлөвлөсөн нийт талбайн 85%-д хүрчээ. Импортын экспогийн бэлтгэл ажил тасралтгүй үргэлжилж, импортын экспод оролцох дэлхийн бизнес эрхлэгчид ч нэмэгдсээр байна. Хэдийгээр цар тахлын үеийн хүнд хэцүү үетэй нүүр тулсан боловч импортын 5-р экспогийн бэлтгэл ажлууд сайтар хангагдаж байгаа нь онцлууштай. Дэлхийн топ 500 компанид багтдаг 270 компапи болон бизнесийн салбарын тэргүүлэх компани нэгжүүд тус импортын экспод оролцохоор гэрээ байгуулжээ.
Хятадын олон улсын импортын экспогийн Үзэсгэлэнгийн товчооны дэд дарга Сүнь Чэнхай хэлэхдээ: Импортын экспо нь шинийг санаачлан бизнес эрхлэгчид мэдээллээ харилцан солилцож, үзэсгэлэнгийн хөрөнгө оруулалтыг дэмжих 7 удаагийн онлайн арга хэмжээг зохион байгуулж, 600 гаруй төрлийн бүтээгдэхүүний мэдээллийг удаа дараа нийтэллээ гэжээ. Саяхан тус экспод оролцох 100 гаруй байгууллагатай хамтран Хятад улсын төв нутгийн Жянши мужид багц арга хэмжээ зохион байгуулжээ. "Энэ удаагийн аяллаар дамжуулан би Хятад улсын зах зээлийн онцлог, боломж, эрэлт хэрэгцээг бүрэн мэдэрлээ" хэмээн импортын экспод тав дах удаагаа оролцож буй Германы үнэт металлын үйлдвэрлэл, техникийн хангамжийн “Heraeus” корпорацийн Хятад улс дахь бүсийн ерөнхий захирал Ай Жөү-пин хэлжээ.
Италийн усны шахуургын "DAB" компани энэ удаад импортын экспод анх удаагаа оролцох гэж байна. Усны шахуургын "DAB" компанийн Чиндао дахь ХХК-ийн зах зээлийн мэдээлэл холбооны ажилтан хэлэхдээ: "Тус компанийн үйлдвэрлэсэн эрчим хүчинд хэмнэлтэй усны шахуургын систем шийдэл нь тухайн салбартаа нэлээд хүлээн зөвшөөрөгдөж байгаа, гэтэл хэрэглэгчдийн хувьд ойлгож мэддэг нь цөөн, энэ удаагийн импортын экспод оролцохоор дамжин нэр нөлөөгөө өргөтгөхийг хүсэж байна" гэжээ.
Үүний зэрэгцээ үзэсгэлэнд оролцох компани нэгжийг элсүүлэх байгууллага ч ажиллаж байна. “Германы компаниуд Хятад улсын эдийн засгийн салбарын үйл ажиллагаануудад оролцох хүсэлтэй байна. Сүүлийн жилүүдэд Германы хэд хэддэн компаниуд импортын экспогоор дамжуулан үйл ажиллагаагаа тэлж байна. Энэ оны импортын экспод Германы павилон уламжлал ёсоор үзэсгэлэнд оролцох болно” гэж Хятад дахь Германы худалдааны нийгэмлэгийн Хятадын умард, зүүн хойдын бүсийн гүйцэтгэх захирал Женс Хилдебрандт хэлсэн байна. Импортын экспод өмнө нь оролцож байсан дэлхийн топ 500-д жагссан компаниуд болон бизнесийн салбарын тэргүүлэх компаниуд импортын экспод дахин оролцох юм. Удаа дараа оролцож буй компаниуд Хятад улсын асар том зах зээл, "импортын экспогийн боломж", хэмээн үздэгтэй холбоотой юм.
Шанхайн Гаалийн ажилтан хэлэхдээ, гаалиас импортын 5-р экспод дэмжлэг үзүүлэх арга хэмжээг сайжруулж, өмнө жилийн зохион байгуулалт дээр үндэслэн, дэмжлэг үзүүлэх бодлогын цар хүрээг улам өргөтгөнө гэжээ. Афганистаны бизнесмен Алигийн захиалсан импортын 5-р экспогийн үзэсгэлэнд тавих эхний бүлэг бараа бүтээгдэхүүн 7-р сарын 26-нд Шанхайд иржээ. Эдгээр барааг Шанхайн Люй Ди худалдааны боомт дахь Афганистаны павилонд үзэсгэлэнд тавьсны дараа импортын 5-р экспод оролцуулахаар зорьж байгаа юм.
Импортын 5-р экспо нь татварын хөнгөлөлт, гаалийн бүрдүүлэлтэд туслах, зах зээлд орох зөвшөөрөл зэрэг дэмжих бодлогыг хэвийн болгох төдийгүй буурай хөгжилтэй орнуудыг үнэ төлбөргүйгээр лангуу ашиглуулах, цар тахал, олон улсын эдийн засгийн тодорхойгүй хүчин зүйлээс үзэсгэлэнд оролцогч жижиг дунд аж ахуйн нэгжүүдэд бий болгосон хямралаас гаргах болно гэж Хятадын олон улсын импортын экспогийн Үзэсгэлэнгийн товчооны дэд дарга Сүнь Чэнхай хэлсэн байна.

Эх сурвалж: https://mongol.cri.cn, Хөлөнбуйр өдрийн сонин Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл

  • Туяа
  • 286
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313