Заланайл нь "Говийн ар Сүжьү Ханьжьү", "Умардын хил хязгаар" хэмээн алдаршсан, Хятад улсын шилдэг жуулчлалын хот юм. Тус хотын үзэсгэлэнт байгаль, аялал жуулчлал, амралтын газар нь Хятадын соёлын аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд өндөр ач холбогдолтой байдаг.
Тус хот нь "Хөх тэнгэр, хөхөмдөг уулс, цэнгэг ус, алт, мөнгөн уул, мөнх цаст мөнгөн уул " гэх нутгийнхаа эх байгалийн өнгө үзэмжээр, дөрвөн улиралд аялал жуулчлалын бүхий л салбарыг хөгжүүлэх үзэл баримтлалыг баримталж, "Дөрвөн том төсөл"- ийг хэрэгжүүлжээ. Ингэснээр соёл, аялал жуулчлалын салбарын үр ашгийг дээшлүүлэхэд анхаарч, Линдүнгийн соёл, аялал жуулчлалын салбарын хөгжлийн загварыг боловсруулах, үндэсний соёлын аялал жуулчлал, экологийн амралтыг бий болгох юм.
Аялал жуулчлалын цогцолбор 2025 он гэхэд 3 сая жуулчин хүлээн авч, 2.3 тэрбум юанийн орлоготой ажиллахаар зорьж байгаа бөгөөд “Хөхөмдөг уул, цэнгэг ус”-ыг “Алтан уул” болгон хувиргах төлөвлөгөөтэй байна. Соёл, аялал жуулчлалын салбарын тендер батлагдсан бөгөөд үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. Заланайл хот нь зүүн хойшоогоо тэлж, өмнө зүгийг нэгдүүлж, тэргүүний, шинийг үүдэж, Хөлөнбуйрын соёл аялал жуулчлалыг хөгжүүлэх шинэ хөдөлгүүрийг бүтээн байгуулж, Хөлөнбуйрын эдийн засаг нийгмийн хөгжилд гэрэл нэмэх болно!
Эх сурвалж: Хөлөнбуйрын өдрийн сонин Хөлөнбуйрын өдрийн сонин Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Яргуй