Хурдан морины бүртгэл 8, 9 нд хийгдэнэ

2022 оны 7-р сарын 6 өдөр

Дорнод аймгийн хурдан морины салбар хорооноос наадмаар уралдах 6 насны морийг шүдлэх, сэрвээг хэмжих, сэрвээний дээд хэмжээг тогтоон нийтэд зарлалаа. Энэ жил улсын хэмжээнд морины сэрвээний өндрийг

  • Азарга, Соёолон-140см
  • Их нас-141 см
  • Хязаалан-137 см
  • Шүдлэн-132 см
  •  Даага-127 см байхаар тогтоосон байна.

Мөн уралдаанч хүүхдийн насыг  8-аас дээш байх шаардлага тавьсан. Уяачид бүртгүүлэхээр ирэхдээ хүүхдийн төрсний гэрчилгээ болон гэр бүл, асран хамгаалагчийн зөвшөөрөл, ослын даатгал зэргийг заавал хийлгэсэн байх шаардлагатай. Түүнчлэн хурдан морины эмээл, хамгаалах хэрэгсэл хүүхдийн биед таарсан аюулгүй байдлыг хангасан байх ёстой юм.

Хурдан морийг насны ангиллаар нь уралдах зайг

  • Азарга 22-24 км
  • Их нас 24-26 км
  • Соёолон 22-24 км
  • Хязаалан 15-17 км
  • Шүдлэн 12-14 км

Даага 10-12 км гэж тогтоолоо. Хурдан морины бүртгэлийг Баянтүмэн сумын соёлын төвд 7 дугаар сарын 8, 9-нд морины салбар хороо хийнэ.

 

  • Туяа
  • 274
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313