БНХАУ-ын дарга Ши Жиньпин 06-р сарын 30-ны тусгай галт тэргээр Хонконгт очиж, Хонконгийн ард иргэд халуун дотноор угтан авлаа.
Ши Жиньпин хэлэхдээ:
- "Нэг улс, хоёр систем" бол Хонконгийн урт хугацаанд цэцэглэн хөгжиж, тогтвортой байлгах, тус хотын ахан дүүсийг ч мөн аз жаргалтай байлгах тогтолцоо юм. "Нэг улс, хоёр систем"-ийг тууштай баримталбал Хонконгийн ирээдүй гэрэлтэй байх болно гэжээ.
Хонконгийн Ковлоны баруун өртөөнд дарга Ши Жиньпинийг гэргийн хамт Хонконгийн салбар, салбарын төлөөлөл халуун дотноор угтан авчээ.
Ши Жиньпин угтах ёслол дээр хэлсэн үгэндээ "Би Хонконгт үргэлж анхаарлаа хандуулсаар ирсэн. Төв Засгийн газар болон миний бие Хонконгийн ахан дүүстэй хамт байсаар байгаа. Өнгөрсөн хэсэг хугацаанд Хонконг хүнд бэрхшээл, сорилтыг даван гарч, өөрсдийн хөгжил, дэвшилийн хүчээ харуулсан. "Нэг улс, хоёр систем" бол хүчирхэг амьжиргааны хүч байж, Хонконгийн урт хугацааны хөгжил цэцэглэл тогтвортой байдлыг батлах, Хонконгийн ахан дүүсийн аз жаргалтай амьдралыг батлах сайн тогтолцоо юм. "Нэг улс, хоёр систем"-ийг сайтар баримталваас Хонконгийн ирээдүй илүү сайн сайхан болж, Хонконг, Хятадын үндэстнүүдийн аугаа их сэргэн мандалтад чухал хувь нэмэр оруулах болно" гэжээ.
Тэрээр 07-р сарын 01-нд болох Хонконг эх орондоо эргэж нэгдсэний 25 жилийн ойн арга хэмжээ болон Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн 6 дахь сонгуулийн захиргааны тангараг өргөх ёслолын ажиллагаанд оролцож, Хонконгийн ажил, амьдралтай танилцжээ.
Эх сурвалж:www.xinhuanet.com, Хөлөнбуйр өдрийн сонин Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Гялбаа