Манжуур хот аялал жуулчлалаа сэргээлээ

2022 оны 7-р сарын 1 өдөр

Манжуур хотын хил нээгдэж, Матерушка талбайн аялал жуулчлалын газрууд үйл ажиллагаагаа эхлүүллээ. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх  арга хэмжээг хэрэгжүүлж, жуулчдын амар тайван, таатай аялах орчныг бүрдүүлж байна.

Матерушкагийн талбайд дотоодын жуулчид амны хаалт зүүх, биеийн халуунаа хэмжих, аялалын болон эрүүл мэндийн кодоо уншуулж зорчих юм. Жуулчдын амгалан тайван байдлыг хангах үүднээс жуулчлалын баазууд урьдчилан сэргийлэх арга хэмжээг чангатгаж, ажилчдаа PCR-ийн шинжилгээнд тогтмол хамруулж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх боловсрол олгох сургалтад хамруулж байна.

Матерушкагийн талбайгаар зочилж буй аялагчид ажилчдын тавьсан шаардлагыг чандлан сахиж, биеийн халуунаа хэмжүүлж, кодоо уншуулан үйлчлүүлж байгаа нь жуулчид хариуцлагатай аялаж байгааг илтгэж байна. Аялал жуулчлалын талбайг өдөр бүр 3-аас дээш удаа системтэйгээр ариутгаж байна. Мөн Матерушкагийн талбайд түргэвчилсэн PСR-ийн шинжилгээ хийх цагийг баталж, жуулчид өөрсдийн хэрэгцээндээ үндэслэн PСR-ийн шинжилгээ өгөх нөхцөлийг хангалаа. 

Эх сурвалж: ӨМ-ын өдрийн сонин, Хөлөнбуйрын өдрийн сонин Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Яргуй

  • Туяа
  • 267
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313