Хөдөө орон нутгийн барааны гүйлгээ, шуурхай хүргэх цэгүүдийн хүргэлтийг хурдасган,"Шуурхай хүргэлтийг хөдөө орон нутагт хүргэх" төслийг хэрэгжүүлэхээр боллоо. Ингэснээр хөдөө орон нутгийг хөгжилд тодорхой хувь нэмэр оруулах юм. Үүнд Хорчин зүүн гаран хойд хошууны алслагдсан хөдөө тосгоны иргэд гэрээсээ, онлайнаар хэрэгцээт бараагаа захиалж мөн орон нутгийнхаа бүтээгдэхүүнийг гадагш борлуулах юм. Тус ажлыг хөдөө шуурхай хүргэлт хийх ХК хариуцах юм.
Галмандах 2020 онд "Хөдөө хүргэх" компаниа эхлэн ажиллуулж, хөдөө орон нутгийн "Интернэт онлайн +" горимийг санаачилж, "Газар тариалан, хөдөө орон нутгийн" иргэдийн хэрэгцээг хангахад анхаарч, орон нутгийн сэргэн мандалтад хувь нэмрээ оруулжээ.
"Хөдөө хүргэх" компани нь өдөрт 1500 гаруй хувь бараа хүлээн авдаг. Хамгийн ихдээ 4000 гаруй бараа хүлээн авч, өдөртөө багтааг хошууныхаа бүх тосгоны оршин суугчдад хүргэж өгдөг.
"Хуучин интернэт онлайн дэлгүүрээс бараа захиалвал тосгонд шуурхай хүргэлт байхгүй байсан учир хошуу сумдаа очиж байж авдаг байсан. Заримдаа долоо хоног хүлээж бараагаа авдаг. Харин "Хөдөө хүргэх" компани нь иргэдэд шуурхай үйлчилгээ үзүүлж, гэрийнхээ үүднээс бараагаа цаг тухайд нь хүлээж авдаг болжээ" гэж Хорчин зүүн гаран хойд хошууны Халиутын цагаан хошуу гацааны тэргүүн сэтгүүлчдэд хэллээ.
Тус компани нь хошуу дотроо "Цүнхэлийн гуу", "Уул", "Халиут" болон өөр 12 шуурхай Хүргэлтийн тусгай үйлчилгээг нээж, нийт 420 гацаа тосгонд шуурхай хүргэлтийн цэгтэй болжээ. "Шуурхай хүргэлтийг хөдөө орон нутагт" гэсэн зорилгодоо хүрч үүргээ биелүүлж, иргэдийн онлайн худалдаа болон нутгийн бренд бүтээглэхүүнээ онлайнаар борлуулахад тусалж байна. Ийнхүү хөдөө орон нутгийн онлайн худалдаа, бараа борлуулалтын гүйлгээг дэлхийтэй холбох "Сүүлчийн замыг" саадгүй нэвтрүүлж чаджээ.
Эх сурвалж: ӨМ-ын өдрийн сонин, Хөлөнбуйрын өдрийн сонин Бүрэнбаяр, Н.Насанцэцэг, Цэнгэл. Гялбаа.