Өвөрмонголын өөртөө засах орны соёл ба Аялал жуулчлалын танхимаас зохион байгуулсан “Дундадын магтаал бидний сэтгэлийн дүр төрх” үзэсгэлэн олны анхаарлыг татаж, үзэж сонирхох үзэгчдийн тасралтгүй нэмэгдэж байна.
Нээгдсэн цагаас нь эхлэн 10 мянга орчим хүн сонирхожээ.Тус үзэсгэлэнг миний эх орон, сүрлэг сайхан уул ус, гэрэл цацрангуй боловсон, агуу их зориг санаа гэх дөрвөн их хэсэгт хувааж, 350 гаруй гэрэл зураг , 50 гаруй бодит үзүүлэн, 55 видео үзүүлэнг ашиглаж, үндэстнүүд хамтдаа эдлэх Дундадын соёлын тэмдэг болон Дундадын үндэстний дүр төрхийг олон талаас дэлгэн үзүүлжээ.Үзэсгэлэнд “Ижил цогц бүхий тусгай булан үзүүлэнгийн дугаарыг гаргаж, үг хэл, үсэг бичгийн улиран хувьсах явц ба дүрмийн хэрэглээ зэрэг агуулгуудыг дэлгэн үзүүлжээ. Энэ удаагийн үзэсгэлэнгийн зорилго нь дүрслэл зүйрлэлээр дамжин, эх улсынхаа үзэсгэлэнт сайхан уул устай танилцах, Дундад улсынхаа соёлоор бахархах соёл, урам зоригийг сурталчлах байлаа.
Эх сурвалж: ӨМ-ын өдрийн сонин, Хөлөнбуйрын өдрийн сонин Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Яргуй