Бээжингийн өвлийн паралимпийг амжилттай зохион байгууллаа

2022 оны 3-р сарын 14 өдөр

12-нд , Олон улсын паралимпийн хороо Бээжингийн өвлийн паралимпийн наадмын хэвлэл мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлээ. Олон улсын паралимпийн хорооны ерөнхийлөгч Эндрю Парсонс хэлэхдээ, Бээжингийн өвлийн олимпийн наадмыг зохион байгуулах хороо бүх ажлыг бүрэн сайн хийж, олон салбарын хүмүүс Бээжингийн өвлийн паралимпийг амжилттай зохион байгуулсныг бүрэн нотолж байна. Парсонс хэлэхдээ, тамирчид, өвлийн паралимпийн төлөөлөгчид, олон улсын холбоо, хэвлэл мэдээллийн байгууллагууд Бээжингийн өвлийн олимпийг зохион байгуулах хорооныхан ажлаа бүрэн сайн хийсэн гэж санал нэгтэй үзэж байна. Өнгөрсөн 7 жилийн хугацаанд паралимпийн бэлтгэл ажилд шаргуу ажиллаж, товлосон үр дүнд хүрсэн төдийгүй ирээдүйн хүлээн авагч хотуудын хувьд маш өндөр шалгуур тавьсан байна. Тэрээр хэлэхдээ, Бээжингийн өвлийн паралимп түүхэн амжилт гаргасан гэв.
Парсонс: Өвлийн паралимпийн наадамд 46 улс орон, бүс нутаг оролцсон нь өөрөө гайхалтай амжилт гэж бид бодож байгаа бөгөөд улам олон залуу тамирчид медаль хүртэж байгаад баяртай байна, тэдний зонхилох олон нь шинээр төрөн гарч буй шилдэг тамирчид, өвлийн паралимпийн түүхэн амжилтыг байгуулсан юм. Энэхүү өвлийн паралимпийн наадмыг дэлхий даяарт цацан нэвтрүүлж, хүлээн авч үзсэн хүний тоо ч шинэ амжилтыг тогтоожээ. Бид дэлхийн үзэж сонирхсон, түгээсэн мэдээллийг цуглуулсаар байгаа бөгөөд энэ талаар маш өөдрөгөөр харж байна.
Хятад улс сүүлийн 14 жилийн турш Паралимпийн наадмыг хоёр дахь удаагаа амжилттай зохион байгуулсан нь нийтийг хамарсан, хуваалцах үзэл баримтлалыг дэлхий дахинаа дахинтаа уламжилж байна гэж Паралимпийн хорооны албаны хүмүүс илэрхийлэв. Бээжингийн өвлийн паралимпийн наадам дэлхийд асар их оюун санааны өвийг үлдээнэ гэжээ.
Эх сурвалж:  https://mongol.cri.cn Н.Пүрэвжав , Хөлөнбуйр өдрийн сонин Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Гялбаа, Яргуй

  • Туяа
  • 25
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313