3-р сарын 3-ны үдээс өмнө 9:30 цагт Чүнли хотын цанын баазын 1.2 километрийн зайд Бээжингийн өвлийн паралимпийн наадмын галт бамбарыг дамжуулах буухианд 12 хүн оролцож дамжуулав.
Галт бамбарыг дамжуулах буухианд оролцсон хүмүүс нь янз бүрийн ажил мэргэжилтэй, зарим нь тамирчин, дасгалжуулагч бол зарим нь Ковид-19 халдварын эсрэг тэмцэхэд хүчин зүтгэл оруулсан төлөөлөгчид багтжээ.
Одоогийн байдлаар Чүнли хотод 7 том цанын бааз байгаа бөгөөд Хятад улсдаа шилдэг 20 цанын баазын тоонд багтжээ. Өнгөрсөд цас мөсөнд дарагдсан уул байснаас өнөөдөр Чүнли хотын цас мөсний аялал жуулчлалын тэргүүлэх салбар болон хөгжөөд байна.
Эх сурвалж: https://mongol.cri.cn Н.Пүрэвжав , Хөлөнбуйр өдрийн сонин Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл, Гялбаа, Яргуй