Өвлийн олимп эдийн засагт эерэгээр нөлөөлж байна

2022 оны 3-р сарын 1 өдөр

Бээжингийн өвлийн олимп амжилттай болж өндөрлөлөө. Өвлийн Олимпийн наадмын гайхамшигт тэмцээнүүд нь илүү олон хүмүүсийг мөс, цасны хөгжилтэй спортод дур бахтай болгож, үүний зэрэгцээ хүмүүсийн мөс, цасны спортоор хичээллэх хүсэл эрмэлзэл нь нэмэгдсээр байна.
Өвлийн олимп нь хүмүүсийн мөс, цасны спортод хүсэл тэмүүллийг бадрааж, мөс, цасны эдийн засгийг тасралтгүй хөгжүүлэхэд түлхэц болсон байна.  Цанын хувцас өмсөн, мөсөн тэшүүртэй олон олон хүн цас мөсөн дээр тоглохоор явна. Мөс, цасны спорт нь мөс болон цасан талбайд эрч хүч нэмж, эргэн тойрон дахь хөдөөгийн оршин суугчидын амьдралыг өөрчилсөөр байна.
Хөл хөдөлгөөн ихтэй тосгоны машины зогсоолууд 
Хар нүдний шил, инээлдэх дуу... Хармөрөн мужийн Мохэ хотын Бэйжи тосгоны "Цасан хүн модон байшин" гэр бүлийн зочид буудлын урд Өвлийн олимпын бэлгэдэлт амьтныг дуурайсан хоёр цасан хүн барьсан нь жуулчдыг ихээр татна.
- Хэдийгээр өвлийн олимп өндөрлөсөн ч "хойд зүгийг зорих", "хүйтнийг хүсэх" жуулчид цувсаар байна гэж айл буудал ажиллуулдаг тосгоны иргэн Ши Руйжуань баяртайгаар ярив. Айлын буудлын зоогийн газруудын машины зогсоолууд дүүрч, хөл хөдөлгөөн ихтэй байлаа.
- Өвлийн олимп олон мянган газрын зайд орших тосгоныг ингэж хөл хөдөлгөөн ихтэй болгоно гэж миний бодолд байгаагүй гэж Ши Руйжуан ярилаа.
Хойд туйлын тосгон бол Хятад улсын хамгийн хойд хэсэгт орших тосгон юм. Энэ жил өвлийн олимптой зэрэгцэн тус тосгон Өвлийн олимптой холбоотой цанаар гулгах, мөсөн дээр тоглох зэрэг зугаа цэнгээний газруудыг нэмсэн нь олон жуулчдын анхаарлыг татлаа. Ши Руйжуань хэлэхдээ "Энэ жил тосгонд 300 гаруй айл буудал, 100 гаруй зоогийн газар байгаа бөгөөд бараг бүгдийн арилжаа сайн байна гэлээ.
Жанжхүү хот нь Бээжингийн өвлийн олимпын наадмыг зохион байгуулах хотуудын нэг болохын хувьд мөс, цасны спорт өвлийн олимптой зэрэгцэн "халуун" өрнөв. Хэбэй мужийн Жанжхүү хотын Гүюань шянь нь Күлүнь нуурын экологийн өндөр нөөц баялгийг түшиглэн аялал жуулчлалын бааз байгуулж, мөс, цасны зугаа цэнгэлийн тоглоом,  өвлийн загас агнуур, үзэмж сонирхох гэх мэт олон агуулгатай ажиллуулав.
- Цагаан сарын баярын үеэр хөдөө орон нутгийн зочдын тоо эрс нэмэгдэв. Өдөрт дээд тал нь 160 гаруй зочин хүлээн авах боломжтой. Өнгөрсөн жил 300 мянган юанийн орлого олсон, энэ жилийн орлого ч нэлээд хэмжээгээр нэмэгдэнэ гэж Кү Лүньнао тосгон дахь Юүнь Шүйжянь гэр буудлын эзэн Сюй Ваньмин ярилаа.
Сюй Ваньминтай адил Күлүнь нуурын эргэн тойронд загас барих тороо тавиад гэр буудал ажиллуулж байгаа айл өрх арав гаруй байна.
Өвлийн Олимпийн наадмаас эхлүүлсэн мөс, цасан спортын “халуурал” хойд бүс нутаг төдийгүй өдгөө орон даяар тархаад байна. Мэйтуаны тоо баримтаас харахад энэ жилийн цагаан баяраар Гуандүн, Жянши, Шанхай, Чүнчин, Юүньнань зэрэг газрын мөс, цасны талаар онлайнаар хандаж асууж  нь 2019 оны мөн үетэй харьцуулахад 100 гаруй хувиар нэмэгдсэн байна. Мөс цасны тухай түлхүүр үгээр онлайнаар хайж лавласан хүний тоо 2019 оны мөн үетэй харьцуулахад 642 хувиар өссөн байна.
Хятад улсын хөдөө орон нутгийн "хүйтэн нөөц" нь "халуун эдийн засаг" болон хувирч, хөдөө орон нутгийн хөгжилд шинэ зам нээсэн байна.Цанын сургагч багшийн завгүй хичээлүүд үргэлжилнэ
Өглөөний найман цагийн үед Шэньян хотын Лиминь охин WeChat-ын мессежийн тасралтгүй дуугаар сэрлээ.
-Сайн уу дасгалжуулагч аа, бид цанын баазад ирлээ, хичээлд ороход бэлэн байна.
Шэньян хотын Гуайфө олон улсын цанын баазад Лиминь цанын сургагч багшаар ажилладаг. 
-Өглөө есөн цагаас оройн есөн цаг хүртэл сүүлийн хоёр сард хичээллэх хүний тоо өдөр бүр дүүрэх болсон. 2016 онд цанын сургагч багш болсноосоо хойш энэ жилийнх шиг завгүй байгаагүй. Хэрэв хэт унтвал хүмүүсийн бэлтгэлийг хойшлуулах учраас эрт босох шаардлагатай байдаг гэж  Лиминь ярив. Тэр шаргуу хөдөлмөрлөх дуртай.
Амралтын өдрүүдэд олон газрын цанын баазуудад дасгалжуулагч болзож хичээллэхэд хэцүү төдийгүй цанын хэрэгсэл ч хомс байдаг. Сурвалжлагч Шэньян Гуайпө олон улсын цанын баазад амралтын өдрийн үд дунд ирэхэд лангуун дээрх цасны гутал, цасны хувцас, малгайг хүмүүс аль хэдийн түрээсэлсэн байв. Шэньян хотын Гуайпө олон улсын цанын баазын ерөнхий менежер Ванвэй хэлэхдээ "Энэ өвөл тэдний цанын баазын зорчигчдын урсгал, орлого, ашиг өнгөрсөн жилийнхээс хамгийн багадаа 30 хувиар өснө" гэв.
Өвлийн олимп нээгдсэнээс хойш “Хурдан гар” платформ дээр цанын хувцас, цанын маск, цанын хэрэгсэл зэрэг цанын хэрэгслийн худалдааны хэмжээ өнгөрсөн сарынхаас 105 хувиар өссөн байна. "Мөс, цасны тоног төхөөрөмжийн аж үйлдвэрийг хөгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө (2019-2022)"-ний дагуу 2022 он гэхэд Хятадын мөс, цасны тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн жилийн борлуулалтын орлого 20 тэрбум юаниас давж, жилийн дундаж өсөлтийн хурд 20 хувиас давах төлөвтэй байна.
Чинхай мужийн Шинин хотын Дүншя суурингийн төвд охин Ли Ламоцо далайн түвшнээс 2700 гаруй метрийн өндөрт орших Канлэ цанын баазад завгүй ажиллана.
Шинин хотоос 50 километрийн зайд орших Канлэ цанын бааз нь Чинхай мужийн анхны цанын бааз бөгөөд жил бүр 100 мянга орчим жуулчин хүлээн авдаг. Канлэ цанын баазын ойролцоо амьдардаг Ли Ламоцо зуны улиралд цанын баазын ойролцоо ажил эрхэлдэг бол өвлийн улиралд цанын баазын дасгалжуулагчаар ажилладаг. 
-Цастай улиралд би 30-40 мянган юанийн орлого олдог. Энэ нь цас, мөсний үнэлж баршгүй үнэт баялаг гэдгийг бидэнд үнэхээр мэдрүүлж байна гэв.
Өвлийн олимпын тэмцээнтэй зэрэгцэн мөс, цасны спортын төрлүүд ч “халуун өрнөл” гарч, цас мөсөн талбайн гадаргуугийн ойролцоох тосгоны олон оршин суугчид цанын зааварлагч, аюулгүй байдлын хамгаалагч болжээ. Унасан малгай авах завгүй тосгоны иргэд
Цас мөсний спортын “халуурал” өрнөж, тосгоныхон “завгүй” ажиллана. Чинхай мужийн Канлэ цанын баазын дарга Ма Жиньюүнь хэлэхдээ, тосгоны ойр орчмын 60 гаруй оршин суугчид цанын баазын эрхлэхээс эхлээд хоол хүнс хийх, цанын хэрэгсэл түрээслэх гэх мэт ажил хийх буюу цанын сургагч багш болж байна. Өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд дахь цасны улиралд цанын сургагч багшийн дотор хамгийн өндөр цалинтай нь 70 мянган юанийн цалин авсан гэв.  
-Жил бүрийн өвөл гадна бүс нутгаас манай тосгонд  ирэх хүн олширч тосгоны иргэд маш завгүй ажилладаг. Цасан талбай, айл буудалд ажиллаж тусалж байгаа тосгоныхон  мөстэй, цасны спортоор дамжин ашиг орлогоо нэмэгдүүлж байна. Өвлийн олимп нь бидний амьдралыг үнэхээр өөрчилсөн гэж Ляонин мужийн Шэньян хотын Шэньбэй шинэ дүүргийн Жүньси тосгоны нэгэн иргэн Хуан Фүтянь ярив. Түүний хийсэн тахианы чанасан мах мөөгтэй хоол нь маш олон жуулчдын сонирхлыг татна.
Цанын спорт зугаа цэнгээнд хамрагдаж буй хүүхдүүд нь энэ жилийн орон нутгийн зочид буудлуудын гол эх үүсвэрийн нэг болжээ. Жүньси тосгоны Чинжин гэр буудлын ажилтан Үхүй хэлэхдээ "Цар тахлын улмаас айл буудал маань сүүлийн хоёр жил ашиг орлого байхгүй, уналтад орсон. Өвлийн олимпын наадам зохиогдсоноор манай зорчигчдын урсгалыг саяхан хоёр дахин нэмэгдүүлсэн, мөн айл буудлын алдагдал ашиг болгон хувирсан" гэлээ.
Их хэмжээний цас орж Хэбэй мужийн Гүюань шяний Күлүнь нуур цагаан өнгөөр хучигджээ. Нар мандахтай зэрэгцэн нууран дээр загас агнуур, ан агнуурын өвөрмөц соёлын наадам эхэллээ. Загас агнуурын тороо хурааж байсан Сүньхэ сэтгэл догдлон сурвалжлагч руу хандан, энэ жил энэ нуурын загас үнэхээр том байна, энэ бол сайн сайхны бэлэг тэмдэг гэлээ.
Хэдэн мянган жилийн түүхтэй Күлүнь нуурын загас агнуур, ан агнуурын соёлыг дахин шинээр уудалж байгаа тухайгаа Күлүнь нуурын жуулчны баазын Загас агнуурын компанийн дарга Лү Сүньхэ "Ойролцоох тосгоны оршин суугчид өмнө нь загасчид байсан бол одоо бүгд байгалийн үзэсгэлэнт газарт ажиллах, эсвэл өвлийн улиралд загасчлах тоглолт гаргах, эсвэл нуурын эргүүл хийх ажлыг хийхээр явдаг. Тус компани нь жуулчдад олон мянган жилийн турш уламжлагдан ирсэн нутгийн соёлыг таниулах зорилгоор өнгөрсөн үеийн загасчлах ур чадвар тустай харуулж байна. Мөн энд ажиллаж буй хүн бүр сар бүр 3600 юанийн цалин авах боломжтой бөгөөд тэтгэврийн даатгалтай болсноос амьдрал нь баталгаатай болсон байна гэж танилцууллаа. Сүньхэгийн хоёр хүү мөн тус баазын цас мөсний талбайд ажилладаг".
Өнөөдөр Күлүньнү тосгоны айл бүр мөс цасны спортоор дамжин ашиг орлогоо нэмэгдүүлсэн байна. Бүх газар нутгийг хуулийн дагуу амралтын бүсэд шилжүүлж, жилийн нийт шилжүүлгийн хураамж нь 3 сая юанийг давж байна. Күлүньнү тосгоны намын салбарын нарийн бичгийн дарга Янбинь хэлэхдээ "2021 онд бүх тосгоны хамтын орлого 273 мянган юаньд хүрч, тосгоны иргэдийн нэг хүнд ногдох цэвэр орлого 11 мянган юаниас давсан" гэв. 
Эх сурвалж: http://www.solongonews.mn/content/read/48198.htm , Хөлөнбуйр өдрийн сонин Содбилэг, Цэнгэл, Гялбаа, Яргуй 

  • Туяа
  • 304
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313