Өвлийн олимпын 24-р наадмын хаалтын ажиллагаа 02-р сарын 20-ны орой Бээжин дэх Үндэсний Цэнгэлдэх Хүрээлэнд болов. Ши Жиньпин, Ли Кэчян, Ли Жаньшү, Ванян, Ван Хүнин, Жао Лэжи, Ханьжэн, Ван Чишань зэрэг Хятадын төрийн удирдагчид болон ОУОХ-ны дарга Томас Бах нар хаалтын ёслолд оролцов. 2008 оны олимпын мөрөөдлөөс эхлээд 2022 онд олимпын үйл ажиллагаанд дахин нэгдэх хүртэлх хугацаанд Бээжин хот түүхэн дэх анхны "Хос олимпын хот" болсон юм. Өнгөрсөн 16 хоногт Бээжин хот өрсөлдөөнт спортын яруу алдар, мөрөөдлийн гэрч болж, хүн төрөлхтний эв нэгдэл, найрамдлыг нэгтгэсэн юм. Таван цагирагт далбааны дор 91 улс орон, бүс нутгийн 3000 шахам тамирчид шаргуу хөдөлмөрлөж, ур мэргэжлээ сорьж, өөрсдийгөө давж, дэлхийн 2 дээд амжилт, Өвлийн олимпын 17 дээд амжилтыг гаргаж, "илүү хурдан, илүү өндөр, илүү хүчтэй-илүү эв нэгдэл" -тэй хөгжмийг тоглов.
Хятад улс цар тахлын нөлөөг даван туулж, өвлийн олимпыг энгийн, аюулгүй, сэтгэл хөдөлгөм зохион байгуулахын төлөө ихээхэн хүчин чармайлт гаргаж, тэргүүний зэрэглэлийн тэмцээний талбай, барилга байгууламж, маш сайн үйлчилгээтэй зохион байгуулалт зэрэг нь Олимпын том гэр бүл болон олон улсын нийгэмлэгийн талархлыг хүлээсэн юм. Хятадын төлөөлөгчид 9 алт, 4 мөнгө, 2 хүрэл медаль хүртсэн амжилтаар медалийн чансааны гуравдугаарт бичигдэж, энэ удаагийн алтан медаль хүртсэн тоо ба бүх медаль хүртсэн тоогоороо дээд амжилтыг шинэчлэн тогтоож, 1980 онд өвлийн олимпын наадамд оролцсоноос хойш түүхэн дэх хамгийн сайн амжилтыг үзүүлэв.
Үндэсний цэнгэлдэх хүрээлэнд өнгө өнгийн гэрэл асаж, халуун дулаан уур амьсгалтай байлаа.
Ши Жиньпин дарга ба түүний гэргий Пэн Ли-Юань, Бах нар "Энх тайван-хувь заяаны хамтын нийгэмлэг"-ийн дууны эгшиглэхэд индэр дээр гарч, үзэгчид рүү гар даллав. Үзэгчид халуун алга ташилтаар хүлээн авав.
20:00 цагт "Гэрэл гэгээ" хэмээх хаалтын тоглолтын нээлт эхэллээ. Хүүхдүүд дэнлүүний баяраар дэнлүү хийдэг уламжлалын дагуу цасан ширхэгтэй дэнлүү барьж, талбай дээрх "өвөл" хэмээх үсгийн сүлдийг асаалаа.
БНХАУ-ын сүр жавхлант төрийн дуулал эгшиглэн бүгд босон таван одтой улаан далбаа аажмаар мандав. Өвлийн олимпын наадмын талбайд Хятадын асар том зангилаа хээний зураг гарч, 91 төлөөлөгчид туг далбаагаа барин тоглолтын талбайд орж ирлээ. “Баяр баясгалангийн магтаал” сонгодог хөгжим эгшиглэж, тамирчдын төлөөлөл талбайд орж ирэхэд хүрэлцэн ирсэн үзэгчид тамирчдад халуун баяр хүргэж, чин сэтгэлийн хүндэтгэлээ алга ташилт, урам зоригоор илэрхийлэв.
Том дэлгэцээр "2022, надтай хамт!" богино хэмжээний киногоор дамжуулан тамирчдын шаргуу хөдөлмөр, хүсэл тэмүүллийн гайхалтай мөчүүдийг дахин олноо харууллаа. Дараа нь гүйлтийн цанын эмэгтэйн 30 км-ийн хамтын гулгалтын төрөл, гүйлтийн цанын эрэгтэйн 50 км-ийн хамтын гулгалтын төрөлд түрүүлсэн тамирчдад шагнал гардууллаа.
Сайн дурынхны чин сэтгэлийн инээмсэглэсэн царайг том дэлгэцээр тасралтгүй үзүүлэв. ОУОХ-ны тамирчдын хорооны шинээр сонгогдсон гишүүд сайн дурын зургаан төлөөлөгчдөө нийт тамирчдынхаа нэрийн өмнөөс хүндэтгэл үзүүлж, сайн дурынханд чин сэтгэлийн талархал илэрхийлэв. 2008 оны Бээжингийн олимпын наадмаас "Сайн дурынханд хүндэтгэл дэвшүүлэх" арга хэмжээг санаачилсан бөгөөд энэ нь олимпын хаалтын ёслолын үеэр уламжлал болон тогтсон юм. Энэ өвлийн олимпын үеэр олон арван мянган сайн дурынхан урам зоригтойгоор үйлчилж, шаргуу хөдөлмөрлөж, бүх нийтийн магтаал хүртсэн.
ОУОХ-ны "Итгэлийн хүч" богино хэмжээний киног том дэлгэцээр харуулж, "илүү хурдан, үлүү өндөр, илүү хүчтэй - илүү эв нэгдэлтэй" гэсэн олимпын зориг санааг харуулсан байна.
Хаалтын үйл ажиллагаа дуусч, салах цаг боллоо. Хятадын эртний хүмүүс уд модны мөчир хугачин, салах ёс гүйцэтгэн, хүсэл тэмүүллээ илэрхийлдэг байв. олон давхаргын, янз бүрийн насны 365 жирийн иргэд бургасны мөчир барьж, төв талбайд цугларан, 365 хоногийн санагалзах сэтгэлээ илэрхийлэв. Талбайн төвөөс цагаан туяа асч, "Том цасан ширхгийн" гол бамбарыг тулгуурлажээ. Том дэлгэцээр "2022, бид хамт" хэмээх богино хэмжээний кино нэвтрүүлж, "Өвлийн олимпын сэтгэл хөдөлгөм дүр зургийг олноо харууллаа. Дараа нь Грекийн төрийн далбааг мандуулах, Грекийн төрийн дууллыг эгшиглүүлэх ёслол болов.
Хэбэйн Фүпин уулын хэсгийн хүүхдүүд олимпын сүлд дууг дахин дуулж, олимпын далбааг аажуухан буулгав.
Олимпын туг гардуулах ёслол эхэллээ. Бээжин хотын дарга Чэнь Жинин таван цагаригт далбааг намируулж, ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бахад гардуулан өглөө. Бах таван цагаригт далбааг дараагийн өвлийн олимпыг зохион байгуулах Италийн Милан хотын дарга Сара болон Кортина д'Ампеццо хотын дарга Гединад гардуулсан байна.
Италийн төрийн дуулал эгшиглэж, Италийн төрийн далбааг мандууллаа. Милан болон Кортина д'Ампеццо хотуудаас "Хоёр хотын хослол, хүч чадлын хамтын ажиллагаа" хэмээх гайхалтай тоглолтоо харуулав.
Дараа нь Бээжингийн Өвлийн олимпыг зохион байгуулах хорооны дарга Цайч үг хэлэв. Тэр хэлэхдээ,
- Энэ мартагдашгүй 16 хоногт дэлхийн өнцөг булан бүрээс тамирчид талбай дээр гялалзаж, спортын увдисыг харуулж, "Илүү хурдан, илүү өндөр, илүү хүчтэй , илүү эв нэгдэлтэй" хэмээх олимпын уриаг харууллаа. Олимпын гэр бүлийн гишүүд нэгдэж, хамтран ажиллаж, янз бүрийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр Бээжингийн Өвлийн олимпын наадмын бүх үйл ажиллагааны мэдээ мэдээллийг цацан, гайхамшигт мөч бүрийг дэлхий нийтэд толилуулав. Бээжингийн Өвлийн олимпод оролцож, дэмжиж, хувь нэмрээ оруулсан бүх найзууддаа баярлалаа. Өвлийн олимпын гайхамшгийг та бүхэн ч бас харуулсан. "Хос олимпын хот" болсон Бээжингийн Өвлийн олимп нь үнэхээр сайхан байлаа. Бээжингийн Өвлийн Олимп дэлхийн мөс, цасан спортын шинэ эрин үеийг нээлээ. Өвлийн олимпын мартагдашгүй энэ цагийг эргэн дурсаж, хүн төрөлхтний сайн сайхан ирээдүйг бүтээхийн төлөө гар нийлэн нэгдэцгээе гэв.
Олон улсын олимпын хорооны ерөнхийлөгч Бах үг хэллээ. Тэрээр хэлэхдээ "Энэ удаагийн Өвлийн олимп, олимпын хотхон нь өвөрмөц, тэмцээний талбай нь хүмүүсийг гайхшруулсан гайхалтай, зохион байгуулалт сайтай. Бээжингийн Өвлийн олимпыг зохион байгуулах хороо, БНХАУ-ын засгийн газрын агентлагууд болон Хятад дахь бүх түнш, найз нөхдөдөө чин сэтгэлээсээ талархаж байгаагаа илэрхийлье. Энэ бол үнэхээр хосгүй өвлийн олимп бөгөөд бид Хятад улсыг мөс, цасан спортын томоохон орон гэдгийг хүлээн авч байна" гэжээ.
Эцэст нь Бах Өвлийн олимпын 24-р наадмын хаалтыг зарлаж, дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн залуучуудыг дөрвөн жилийн дараа Милан-Кортина д'Ампеццо хотод болох өвлийн олимпын 25-р наадамд оролцохыг уриалав.
Том дэлгэц дээр "Баяртай! Ирээдүйд хамтдаа!” хэмээх богино хэмжээний бичлэгийг харууллаа. Өвлийн олимп өндөрлөх гэж байгаа энэ мөчид Хятадын ард түмнээс дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн зочидтой салах ёс гүйцэтгэх гүйцэтгэв.
21:35 минутад 2008 оны Бээжингийн олимпын наадмын "Чи бид хоёр" сэтгэл хөдөлгөм дуу дахин эгшиглэж, олимпын гялалзсан цагиргууд талбайн төвөөс аажмаар мандав. "Том цасан ширхэг"-ийн гол бамбар аажуухан бууж, "Цасан ширхг" хэмээх ая эгшиглэхэд 16 хоног ассан олимпын гал аажим унтарлаа.
Цэнгэлдэх хүрээлэнгийн дээгүүр хятад, англи хэлээр "Нэг ертөнц, нэг гэр бүл" гэсэн бичээстэй таван цагираг дүрсийг харуулсан их салют тэнгэрт хөөрч, дуу, алга ташилт, уухай шуугиан эгшиглэж, Үндэсний цэнгэлдэх хүрээлэн нь баяр баясгалангаар бялхав.
Бээжин дэх ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төв Хорооны Нарийн бичгийн дарга, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дэд дарга, Төрийн зөвлөлийн гишүүн, Ардын дээд шүүхийн дарга, Ардын дээд прокурорын ерөнхий прокурор, Бээжин дэх Хятадын Улс төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн Үндэсний Хорооны дэд дарга болон Цэргийн Төв Зөвлөлийн гишүүд хаалтын ёслолд оролцов.
Хаалтын ажиллагаанд ОУОХ-ны ажилтан оролцов.
Эх сурвалж:http://www.solongonews.mn,Хөлөнбуйр өдрийн сонин Содбилэг, Цэнгэл