ОУОХ-ноос Хятадын ард түмэнд олимпын цом гардуулав

2022 оны 2-р сарын 22 өдөр

Бээжинд болсон Олон улсын олимпын хорооны 139-р бүгд хурал дээр ОУОХ-ны ерөнхийлөгч Бах Хятадын ард түмэнд халуун баяр хүргэж, олимпын цом гардууллаа.
Тэрбээр шагнал гардуулах үеэр, Бээжин-2022 өвлийн олимпын наадам та бүхний дэмжлэггүйгээр ийм гайхалтай түвшинд зохион байгуулагдаж чадахгүй байсан.  Хэдийгээр хөл хорионы чанга дэглэмтэй байсан ч Хятадын ард түмний халуун, дотно дэмжлэг, эрч хүч, урам зориг бидэнд мэдрэгдэж байлаа. Энэ нь ч мөн Хятад улсын амжилтанд нөлөөлсөн биз ээ. Тиймээс өнөөдөр Олон улсын Олимпын хорооноос Хятадын ард түмний олимпын цомыг гардуулж байгааг мэдэгдэхэд маш их нэр төрийн хэрэг юм гэж дүгнэжээ.
   Ийнхүү Хятадын соёл урлагийн зүтгэлтнүүд, эрдэмтэд, инженерүүд, оюутнууд болон олон мянган сайн дурын ажилтнууд гээд Хятадын бүх ард түмэн тамирчидыг маш халуун дотноор угтан авч өвлийн олимпыг амжилттай зохион байгуулахын төлөө маш их хичээсэн юм.
  
Тухайн өдрийн нэгдсэн хуралдаанд Бээжингийн өвлийн олимпыг зохион байгуулах хороо болон Олон улсын олимпын хорооны Бээжингийн өвлийн олимпыг зохицуулах хорооны дарга Хуань Самаранч илтгэл тавив. Бээжин хот 2022 оны Өвлийн олимпыг амжилттай зохион байгуулж байгаад, Бээжингийн Өвлийн олимпыг зохион байгуулах хороо тамирчид болон Өвлийн олимпын нийт оролцогчдод хангалттай үйлчилгээ үзүүлсэнд талархал илэрхийлье гэв.
 Олимпын цомыг орчин үеийн олимпын хөдөлгөөнийг үндэслэгч Кубертин 1906 онд бүтээсэн бөгөөд олимпын хөдөлгөөний хөгжилд эерэг, үр дүнтэй хувь нэмэр оруулсан байгууллага ба холбоодод жил бүр олгодог. “Бээжин-2008” олимпын наадмын дараа Олон улсын олимпын хороо мөн олимпын цомыг эзэнд нь гардуулж байсан.
  Бээжингийн өвлийн олимпын хаалтын ажиллагаа 20-ны орой болно.
Эх сурвалж: http://www.solongonews. Хөлөнбуйр өдрийн сонин Содбилэг, Цэнгэл

  • Туяа
  • 281
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313