Олимпын өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний компани (OBS) 10-ны өдөр болсон хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Бээжингийн өвлийн олимпын наадам нь өнөөг хүртэл хамгийн өндөр үнэлгээ авсан өвлийн олимп болж, нэвтрүүлгийн үргэлжлэх хугацаа, технологи, агуулга бүтээх аргын хувьд шинэ дээд амжилт тогтоосныг зарлалаа. Дэлхийн бүх улс орнуудын нэвтрүүлэгчид цар тахлын болон олон улсын аяллын асуудлыг даван туулж, Токиогийн олимпоос хойш зургаан сарын дараа Бээжингийн өвлийн олимпын гайхамшгийг дэлхий дахинд харуулсан байна. Дэлхийн бусад олимпын эрхийг эзэмшигч радио, телевизүүдэд олимпын өргөн нэвтрүүлэг, телевизийн олон нийтийн дохиог хүргэдэг байгууллагын хувьд олимпын өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ хангаж буй компанийн ач холбогдол нь өөрөө ойлгомжтой юм.
Олимпын өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний компанийн гүйцэтгэх захирал Ианис Эксаркс хэлэхдээ "Холбогдох тоо баримтаас үзвэл Бээжингийн өвлийн олимп өнөөг хүртэл хамгийн олон үзэгчтэй өвлийн олимп болж, NBC-ийн дижитал платформ дээр Бээжингийн өвлийн олимп мөн хамгийн олон үзэгчтэй өвлийн олимп болсон байна".
Бээжингийн өвлийн олимп анх удаагаа UHD болон HDR технологи, өөрөөр хэлбэл өндөр нягтралтай, өндөр динамик хүрээ бүхий 4K технологийг энэ удааны өвлийн олимпын наадмын нэвтрүүлэгт ашигласан юм.
- Энэ нь Хятадын дэлхийд тэргүүлсэн 5G технологийн хөнжилд суурилсан юм хэмээн Ианис Эксаркс хэлжээ. Мөн тэрээр олимпын өргөн нэвтрүүлгийн үйлчилгээний компани нь Бээжингийн өвлийн олимпын наадмын үеэр 6000 гаруй цагийн контент, үүний дотор 1000 орчим цагийн тэмцээний агуулгыг нэвтрүүлэгчдэд хүргэх болно.
- Бүх контент нь тоон өргөн нэвтрүүлгийн хэрэгцээг хангах боломжтой бөгөөд өөр өөр платформ, хэвлэл мэдээллийн хэрэгсэл өөр өөр агуулгыг дамжуулах болно гэжээ.
Эх сурвалж:http://www.solongonews.mn, Хөлөнбуйрын өдрийн сонин Содбилэг, Цэнгэл