ДОРНОД АЙМГИЙН СПОРТЫН АМЖИЛТ 17 ХУВИАР ӨСЛӨӨ

2018 оны 2-р сарын 5 өдөр
 \"\"Дорнод аймгийн тамирчид өнгөрсөн онд олон улсын чанартай 21 тэмцээнд амжилттай оролцож, амжилтын чанар өмнөх онуудаас 17.6 хувиар өсчээ. Тухайлбал, тус тэмцээнүүдэд 238 тамирчин оролцож,  12 алт, 23 мөнгө, 36 хүрэл медаль хүртэж, 4 тамирчин олон улсын хэмжээний мастер болоод байна. Харин улс, бүсийн чанартай тэмцээний амжилт 18.4 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Тамирчдын амжилтаас цухас дурдахад, Монгол Улсын гавьяат тамирчин Д.Отгондалай Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж олимп дэлхийн хос медальтан болсон, Баян-Уул сумын харъяат тамирчин Ганболдын Ганцэцэг БНХАУ-д болсон Зүүн азийн аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээний 52 кг-ийн жинд мөнгөн медаль, багийн төрөлд хүрэл медаль хүртсэн, Хэрлэн сумын харъяат Баярцогтын Мөнхзаяа нь марафон гүйлтийн олон улсын болон улсын чанартай 10 тэмцээнд оролцож, бүгдэд нь түрүүлж, Монголын рекордыг таван удаа шинэчлэн тогтоосон зэрэг амжилтууд үзүүлжээ. 

  • Отгонтуяа
  • 629
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313