Олимпын хорооны бүгд хуралдааны нээлтийн ёслол болов

2022 оны 2-р сарын 4 өдөр

Хятад улсын дарга Ши Жиньпин 02-р сарын 03-нд Олон улсын олимпын хорооны 139-р бүгд хуралдааны нээлтийн ёслолд видео илтгэл тавьлаа.  Дарга Ши Жиньпин Олон улсын олимпын хорооны дарга Бах болон Олон улсын олимпын хорооны гишүүд Хятадын цагаан сарын баяраар “Хоёр олимпын хот” Бээжинд хуран цуглаж, олон улсын олимпын хорооны 139-р бүгд хуралдааныг зохион байгуулж буйд халуун баяр хүргэлээ.
Ши Жиньпин дарга:
- Одоогийн дэлхий ертөнцөд  зуун жил тохиогоогүй их өөрчлөлт, Ковид-19-ийн цар тахал давхцан оршиж, дэлхий дахин шинэ донсолгоо шинэчлэлтийн үед орж, хүн төрөлхтөн ноцтой өрсөлдөөн сорилттой нүүрлэж байна. Олон улсын олимпын хороо олимпын спортыг удирдан зоригтой урагшилж, дэлхий нийтээрээ хүндрэл бэрхшээлийг даван туулж, эв санаа нэгтэй хамтран ажиллахад чухал бөгөөд өвөрмөц үүрэг гүйцэтгэж байна. Олон улсын олимпын хороо Хятад улсын спортын салбарын хөгжилд идэвхтэй хувь нэмэр оруулсаар ирсэн бөгөөд Хятад улс Бээжингийн өвлийн олимпыг зохион байгуулах өргөдөл гаргаж, бэлтгэх үйл явцад ихээхэн тус дэмжлэг үзүүлж, заан жолоодсонд баяр талархлаа илэрхийлье гэж хэллээ.
Ши Жиньпин дарга:
- Хятад улс олимпын спортод идэвхтэй оролцон, олимпын үзэл санааг гуйвшгүй баримталдаг бөгөөд олимпын мөрөөдлийн төлөө уйгагүй зүтгэдэг хичээл зүтгэлтэй хүмүүс юм. Хятад улс өвлийн олимпыг зохион байгуулахаар дамжин 300 сая хүнийг цас мөсний спортод оролцуулж, бүс нутгийн хөгжил, экологийн бүтээн байгуулалт, ногоон инновацийг ахиулан, ардын амьдралыг сайжруулж, дэлхийн цас мөсний спортын хөгжилд өргөн орон зайг нээж өглөө гэж цохон тэмдэглэжээ.
    Дарга Ши Жиньпин:
- Бээжингийн өвлийн олимп маргааш орой нээлтээ хийх гэж байгаа, дэлхий нийтээрээ Хятад улсад найдаж байгаа бол Хятад улс бүрэн бэлтгэлээ хийлээ. Хятад улс дэлхий нийтэд хэмнэлтmэй, аюулгүй, гайхалтай олимпын спортын наадмыг үзүүлэхийн төлөө хичээн зүтгэнэ. “Улам хурдан, улам өндөр, улам хүчирхэг-Эв санаа илүү нэгдсэн” олимпын уриаг хэрэгжүүлэх болно гэж илэрхийллээ.

Эх сурвалж: http://www.solongonews.mn, Хөлөнбуйрын өдрийн сонин Содбилэг, Цэнгэл  

  • Туяа
  • 241
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313