2022 оны 6-р сарын 7-ны өдөр Их сургуулийн элсэлтийн шалгалт албан ёсоор эхэллээ. Энэ жилийн элсэлтийн шалгалтанд ороцогчдын тоо 145 мянгад хүрсэн байна.
Амьдралынхаа анхны том шалгалтаа өгч байгаа оюутнуудын царайд баяр бахдал тодорч, тайвширсан инээмсэглэл үзэгдэж байв. Баглаа цэцэг, дотно, дулаан тэврэлт, ерөөл, магтаал... их мөрөөдлийн зун, догдолсон сэтгэл, гайхамшигтай байх нь дамжиггүй. Шалгалтаа амжилттай дуусгаж, амьдралын дахин нэг шинэ эхлэл, шинэ зорилгынхоо төлөө шаргуу хөдөлмөрлөхийг тэдэндээ хүсье.
Их сургуулийн элсэлтийн шалгалт зөвхөн нэгэн удаагийн шалгалт бол амьдрал тэр чигээрээ хязгааргүй их шалгалт юм. Хичээн зүтгээрэй залуусаа, хүсэл мөрөөдлийнхөө төлөө агт хөлгийн давхиа шиг урагшилж, шинэ цаг үед өөрийхөө гайхалтай амьдралыг түүхлэн бичиглээрэй!
Эх сурвалж: ӨМ-ын өдрийн сонин, Хөлөнбуйр өдрийн сонин Бүрэнбаяр, Насанцэцэг, Гялбаа