ӨМ-ын Улаанхад хотын Байран баруун хошууны Давааны Монгол үндэстний бага сургууль нь “Таван хүмүүжил”-г жигд хэрэгжүүлж, “Хоёрыг хөнгөн болгох” бодлого баримталж байна. Тус зорилгын хүрээнд сурагчдын бие болоод сэтгэцийн эрүүл мэндийг тогтвортой байлгах зорилгоор уран зураг, дуу хөгжим болон биеийн тамирын хичээлийн чанар, дугуйлан, секцийн үр дүнг нэмэгдүүлж, сурагчдыг бүх талаар нь жигд хөгжүүлэхэд анхаарч байна. Хэрэгжүүлж буй ажлуудаас бодит жишээ дурдвал:
1. Сурагчид өдөр бүр 1 цаг дасгал хөдөлгөөн хийх--Хичээлийн завсарлагаар гимнастик хийх, дээс, агаарын теннис тоглох, , тэвэг өшиглөх гэх зэрэг олон төрлийн тоглоомоос сонгон тоглоно.
2. Олон төрлийн дугуйланд хамрагдах—Мэргэжлийн багш нар сурагчдын насны онцлогт тохируулан, сонирхолд нь нийцэх хичээл орж байна. Үүнд биеийн тамирын төрлүүдээс хөл бөмбөг, сагс, хуван бөмбөг, бөх, сур харвах гэх мэт. Урлагийн төрлөөс найрал дуу, уртын дуу, морин хуур, электорон хөгжим, ятга, лимбэ зэрэг. Уран сайхны төрлүүдээс уран зураг, гар урлал, хайчилмал сийлмэл, уран хатгамал зэрэг төрлөөс сонгон, мэргэжлийн багшаар заалган хичээллэж байна.
3. Багш нарын ур чадварыг дээшлүүлэх сургалт, семинар орох. Үүнд багш нарын хамтарсан лекцэнд оролцох, нээлттэй хичээл сонсох, залуу багш нарын хичээлд үнэлгээ өгч, чиглүүлэх, хичээлийн сэдэвт задаргаа, дүгнэлт хийх, судалгаа хийх зэргээр чадавхжуулж, эдгээр ажлууд нь бодитой үр дүнгээ өгч байна.
Эх сурвалж: Ардын сүлжээ Сувд, сурвалжлагч Эрдэнэчимэг, Хөлөнбуйр өдрийн сонин Бүрэнбаяр, Насанцэцэг, Цэнгэл