НҮБ-аас 2022 оны Бээжингийн өвлийн олимпын маркийг хэвлэв.
НҮБ-ын шуудангийн албанаас 14-ний өдөр мэдэгдэхдээ 2022 оны Бээжингийн өвлийн олимпын наадамд зориулан НҮБ нь "Энх тайвны төлөөх спорт" хэмээх сэдэвт марк хэвлэнэ. Энэ нь НҮБ-аас анх удаа өвлийн олимпын маркийг гаргаж байгаа явдал юм.
НҮБ-ын шуудангийн албанаас хэлэхдээ, энэ удаа нь 0.58 ам.доллар, 1.30 ам.доллар, 1.10 швейцар франк, 2.00 швейцар франк, 0.85 евро, 1.80 евро үнэ бүхий маркууыг хэвлэн тархааж, мөсөн хоккейчин, цасан урлалын тамирчин, уран гулгагчид, цасан машины тамирчин, кёрлинг тоглогч ба уулын цанын тамирчны дүрсийг харуулсан байна. Маркуудыг Хятадын зураач Руань Фэйфэй зуржээ.
НҮБ-ын шуудангийн албанаас "Энх тайвны төлөөх спорт" маркийг тус агентлагийн вебсайт эсвэл Нью-Йорк, Женев, Вена дахь дэлгүүрүүдээр дамжуулан худалдан авах боломжтой гэж мэдэгдэв. Энгийн маркийн нэгэн адил "Энх тайвны төлөөх спорт" маркийг янз бүрийн захидал илгээхэд ашиглаж болно.
Эх сурвалж: http://www.solongonews.mn