Бээжингийн өвлийн олимпын Янчин дүүрэгт байрлах "Хайтүө цамхаг"-ын оройд олимпын таван цагаригт байгууламжийг босгох ажил саяхан дуусч, төсөл эцсийн шатандаа ороод байна. Цамхгийн оройд олимпын бэлэг тэмдэг болох “таван цагариг”-ыг босгож, гадаргуу дээр нийт 70.000 гаруй цагаан цэгэн гэрэл суурилуулсан бөгөөд цамхгийн их биеийг засал чимэглэлээр тоногложээ. Мэдээллийн дагуу "Хайтүө цамхаг"-ийг 2022 оны 01-р сарын сүүлчээр барьж дуусгах төлөвтэй байгаа бөгөөд шөнийн цагаар өнгө өнгийн гэрлийг гэрэлтүүлнэ. Энэ нь Бээжингийн өвлийн олимпын үзэсгэлэнт газруудын нэг болно.
Сонирхуулахад “Олимпын бэлгэ тэмдэг” нь олимпын Хартид заасны дагуу хоорондоо хэлхэгдэн холбогдсон адил хэмжээтэй өөр өөр өнгө бүхий таван цагаригийг хэлдэг. Үүнд дээд талдаа зүүнээс баруун тийш цэнхэр, хар, улаан харин доод талдаа шар, ногоон өнгөтэй цагаригууд байрладаг.