Дэлхийн цорын ганц "Хос Олимпын хот" болох Бээжин "4 их наяд юанийн" шинэ хуудсыг нээлээ. 2008 онд зуны Олимпын наадмыг зохион байгуулсан Бээжин хотын ДНБ анх удаа нэг их наяд юань давжээ. Энэ талаар Бээжин хотын XV удаагийн Ардын төлөөлөгчдийн их хурлын V бүгд хурал дээр Бээжин хотын дарга Чэнь Жинин хэлэхдээ "Урьдчилсан байдлаар тооцвол, 2021 онд Бээжингийн ДНБ 4 их наяд юанийг давж, өнгөрсөн оны мөн үеэс 8.5 хувиар өслөө. Бээжин хотын эдийн засгийн бүтэц, чанарыг сайжруулж, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн, нийт ажилчдын хөдөлмөрийн бүтээмж улсдаа нэгдүгээрт бичигдсээ хэвээр байна" гэв.
Бүтээн байгуулалтын өрнөл үед Бээжин хот "таван зарчим"-ийг үндэслэж, олон улсын шинжлэх ухаан, технологийн инновацын төвийн бүтээн байгуулалт, "хоёр дүүргийн бүтээн байгуулалт", дижитал эдийн засгийг хөгжүүлэхэд хүчин чармайлтаа төвлөрүүлжээ. Нийлүүлэлтийн талын бүтцийн шинэчлэлийг удирдан чиглүүлж, шинэ эрэлт бий болгож, Бээжин, Тяньжинь, Хэбэй хотын бүтээн байгуулалт болон бусад ажлыг зохицуулан, хөгжлийн шинэ хэв маягийг бүрдүүлэхэд манлайлан оролцов. 2022 оны Бээжин хотын засгийн газрын ажлын тайланд дурдсанаар, өнгөрсөн онд Жүнгуаньцүнь дүүргийн аж ахуйн нэгжүүдийн нийт орлого 20 гаруй хувиар нэмэгдсэн байна. Аж үйлдвэрийн салбарын хөрөнгө оруулалт 60 гаруй хувиар нэмэгдэж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт идэвхтэй үргэлжлэн, хотын гадаад хөрөнгийн бодит ашиглалт 15 тэрбум ам.долларыг давж, шинээр байгуулагдсан гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд 50 гаруй хувиар нэмэгдсэн юм. Нэгдүгээр дэлгүүрийн эдийн засаг эрчимтэй хөгжиж, онлайн жижиглэнгийн борлуулалт 20 гаруй хувиар өсөж байна.
Үүний зэрэгцээ Бээжин шинэ үеийн мэдээллийн технологи, анагаах ухаан, эрүүл мэндийн "хос хөдөлгүүр"-ийн үүргийг тасралтгүй дээшлүүлж, өндөр нарийвчлалтай аж үйлдвэрийг эрчимтэй хөгжүүлж, "КОВИД-19" цар тахалд идэвхтэй хариу арга хэмжээ авч байна. Одоогийн байдлаар нийт 5 тэрбум орчим вакцин үйлдвэрлэж, дэлхий даяар тахлын эсрэг тэмцэлд хувь нэмэр оруулахаар чармайж байна.
Олимпын наадам нь Бээжингийн эдийн засгийг чанар, үр ашгийн хувьд тасралтгүй сайжруулахад түлхэц өгсөн юм. 2008 онд Бээжингийн ДНБ анх удаа нэг их наяд юанийг давсан. Өнгөрсөн долоон жилийн хугацаанд 2022 оны өвлийн олимпын наадмын бэлтгэл ажил нийслэлийн бүтээн байгуулалттай хамт явагдсан юм. Бээжингийн Эдийн засаг, нийгмийн хөгжлийн хүрээлэнгийн захирал Шюй Ижы Өвлийн олимпын бэлтгэл ажил нь Бээжин хотын хот байгуулалтын хөгжлийг шинэ шатанд гаргана гэж үзэж байна.
Чэнь Жинин бас хэлэхдээ "2022 онд Бээжингийн жилийн ДНБ 5 хувиас илүү өсөх төлөвтэй байна. Бээжин нэгдсэн хэлхээ, хиймэл оюун ухаан, харилцаа холбоо болон бусад салбаррын технологийн шинэ ололт амжилтыг ахиулж, шинэлэг эм, өндөр түвшний үйлдвэрлэлийг хурдасгах болно" гэв.
Эх сурвалж: http://www.solongonews.mn