Хятадын мөрөөдлийг хамтдаа бүтээнэ

2022 оны 1-р сарын 8 өдөр

Сарын дараа Цагаан хэрмийн гадна орших Жанжякөү хотод нижгэр наадам болох гэж байна.
Сүүлийн долоон жилийн турш өдөр бүр нэг зорилго, тэмүүллээр шаргуу хөдөлмөрлөсөөр ийнхүү амлалтандаа хүрлээ.
Өвлийн олимпын бэлтгэлийн үеэр Жанжякөү хотод олон олон бүтээн байгуулалт хийгджээ. Үүний зэрэгцээ уулын хот "хүр хорхойгоо эрвээхэй болгож" чанартай бүтээн байгуулалт эхлүүлж, Янжаогийн өвлийн спортын галыг бадраалаа. Ийнхүү бэлтгэл ажил бүгд дуусаж, өвлийн олимп эхлэлийг хүлээх л үлджээ. 
Чунглигийн Өвлийн олимпын гол бүс нь цасан талбай зонхилдог учир үндэсний цанын харайлтын төвийн хоёр талын хөндийд гүйлтийн цанын үндэсний төв, биатлоны үндэсний төв байрладаг. Харин "Мөсөн хаш " байгууламж нь үүнээс холгүйхэн, Юндин ордон талбайнууд уулын цаанаас сүндэрлэнэ.
Саяхан Бээжингийн өвлийн олимпын сүүлчийн "Бээжинд уулзах" цуврал туршилтын үйл ажиллагаа-Биатлоны олон улсын сургалтын долоо хоног энд зохион байгуулагдсан. Энэхүү туршилтын үйл ажиллагаанд дэлхийн өнцөг булан бүрээс тамирчид, дасгалжуулагчид хүрэлцэн ирж Хятад улсын Өвлийн олимпын төслийн бүтээн байгуулалттай танилцжээ.
Биатлоны үндэсний төвд өвлийн олимпын наадмын үеэр биатлоны 11 төрлийн тэмцээн зохион байгуулах юм. Цэнгэлдэх хүрээлэнгийн менежер Чен Гуохуй "Тэмцээний шаардлагыг хангахын тулд замуудыг олон удаа шалгаж, цэнгэлдэх хүрээлэнгийн ерөнхий дүр төрхийг сайжруулан ажиллаж байгаа" тухайгаа илэрхийлээ. Харин Жанжякөү хотын ашиглалт, байгаль орчны барилгын удирдлагын штабын ерөнхий командлагч, Жанжякөү хотын дарга Жао Вэньфэн хэлэхдээ "Жанжякоү дэх өвлийн олимпын бүтээн байгуулалтыг хугацаанаас нь өмнө чанартай хийж дуусгаж чадлаа. Цуврал сорилтын тэмцээний үеийн үйл ажиллагаа, тэмцээний систем үр дүнтэй ажиллаж, олимпыг зохион байгуулахад бэлэн боллоо".
Өвлийн олимпын нээлт Хятадын уламжлалт сар шинийн баяртай давхцаж байгаа юм. Чунлид "Өвлийн олимпыг угтан авах • Хот хөдөөгийн Соёл иргэншил, байгаль орчныг сайжруулах үйл ажиллагаа"-г зохион байгуулах төрөл бүрийн арга хэмжээг төлөвлөжээ. Чунгли нь цасыг 150 хоног хадгалдаг бөгөөд олон улсын хэмжээнд "Дорнын Давос" хэмээн алдаршиж, Дэлхийн цанаар гулгах хамгийн тохиромжтой газруудын нэгд тооцогддог. Чунли дүүргийн биеийн тамирын товчооны дарга Тянь Юнжүнь хэлэхдээ "Чунли хотод долоон том цанын бааз байдаг бөгөөд үүний дөрөв нь  хятад улсынхаа эхний аравт багтдаг бөгөөд нийт 162 километр бүхий бүх түвшний цанын замтай. "Өнгөрсөн жил бид дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Алс Дорнодын цом болон бусад олон улсын болон дотоодын өндөр зэрэглэлийн тэмцээн зэрэг 110 төрлийн тэмцээн зохион байгуулсан юм. Мөн Чунгли хотод жил бүр олон улсын шигшээ багууд бэлтгэл хийдэг" гэв.
Өнөөгийн "Цаст орон" нь  архитектурын өвөрмөц шийдэл бүхий барилгатай, бүх чиглэлд ухаалаг тээвэртэй, гудамж дагуу цанын дэлгүүр, дотоод гадаадын брэнд, төрөл бүрийн зэрэглэлийн ресторан, зочид буудалтай гээд олон улсын орчин үеийн мөсөн хотхон юм. Чунлид ирэх жуулчдын тоо жил бүр 15 хувиар нэмэгдэж, дүүргийн хэмжээнд 40 гаруй өндөр зэрэглэлийн зочид буудал байдаг” гэж Чунли дүүргийн соёлын аялал жуулчлалын товчооны орлогч дарга Лян Лифан хэлэв.

Сурвалжлагынхаа үеэр хамгаалалтын дуулга, цасны шил, нүүрний маск, бээлий өмсөн Фулон цанын баазын энгэрээр давхиж яваа Тяньжиний цана сонирхогч Ван Жянтай бид тааралдав. Залуус, хүүхдүүдтэй зэрэгцэн уралдаж буй түүнийг 72 настай гэхэд итгэмээргүй байлаа. Тэрбээр таван жил дарааллан цанаар гулгаж байгаа бөгөөд энэ тухайгаа бидэнд хуваалцахдаа . Би сониуч зандаа хөтлөгдөн энэ спортоор хичээллэж үзэхээр шийдсэн юм. Ердөөсөө ингэж донтоно гэж бодоогүй. Цанаар гулгах нь надад "хурд, хүсэл тэмүүлэл" бэлэглэж байгаа юм шиг санагддаг учир насаа мартчихсан мэт л байдаг гэж ярилаа. Ийнхүү Ван Жян ард иргэдийгээ цасны спортоор хичээллээрэй гэж уриаллаа.
Өнгөрсөн оны арван хоёрдугаар сард Чунгли мөстсөн ч Юндин, Тай-ьу, Ванлун, Фулонг зэрэг цанын баазууд үйл ажиллагаага явуулж, улс орны өнцөг булан бүрээс цана сонирхогчид цугларчээ. Тэдний нэг болох цанын гулгалтын сургагч багш Ши Вэйгийн хувьд "өвлийн спортын түүх"-ийн талаар өргөн мэдлэгтэй бөгөөд "Өмнө нь хүүхэд багачууд болон ахмад настнууд цөөхөн байсан. Гэтэл одоо 11 сартай хүүхдээс эхлээд 80 настай настан хүртэл өвлийн спортоор хичээллэх болжээ."
Гурван жилийн өмнө Фулон цанын баазын цанын багш нарын тоо 80 орчим байсан бол одоо 280 гаруй болтлоо нэмэгджээ. Чунли дахь цанын долоон томоохон бааз хамгийн ачаалалтай үедээ нэг өдрийн дотор 27,000 цаначныг хүлээн авчээ. "Сургууль долоо хоногт хоёр удаа биеийн тамирын хичээл ордог. Энэ хичээээр уран гулгалт, тэшүүр, кёрлинг, шайбтай хоккей, гүйлтийн цана болон бусад өвлийн спортыг сурагчдад таниулж, дэлгэрүүлж байна" гэж Чунли дүүргийн Шиваньзи бага сургуулийн ёс суртахууны боловсролын захирал Ван Вэнь хэлэв. Одоо Чунглид 8000 гаруй сурагч өвлийн спортоор хичээллэж байна.
Харин Хэбэй мужийн хувьд өнөөг хүртэл 16 мянга гаруй сургууль оюутны хотхонд мөс, цасны арга хэмжээг зохион байгуулж, 12 сая гаруй сурагч хамрагдаж, аж ахуйн нэгж, айл өрх, олон нийт, хөдөө тосгон, хөдөө орон нутаг болон төрийн байгууллагуудын мөсөн болон цасны спортод оролцогчдын тоо 30.48 сая хүрчээ. Саяхан Хэбэй мужид болсон мөс цасны 3-р наадамд нийт 5000 шахам хүн оролцож, нийт хамрах хүрээ, оролцогчдын тоо дээд амжилтанд хүрсэн байна. Одоогоор тус мужийн хэмжээнд 38 мянга орчим мөс, цасны арга хэмжээ зохион байгуулагдаад байна.

Эх сурвалж:http://www.solongonews.mn/

  • Туяа
  • 293
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313