Хятадын Хүүхдийн төв байгуулагдсаны 40 жилийн ойн үеэр Хятад улсын дарга Ши Жиньпин баярын захиа илгээж, мэндчилгээ дэвшүүлжээ. Мөн 6-р сарын 1-ний хүүхдийн баярыг тохиолдуулан бяцхан "найз" нартаа аз жаргал, сурлагын өндөр амжилт хүсэн ерөөлөө. Ши Жиньпин баярын захидалдаа, өнгөрсөн 40 жилийн турш, Хятадын хүүхдийн төв улсдаа чадварлаг боловсон хүчин бэлтгэн олон хүүхэд багачуудыг сургаж, хүмүүжүүлэхэд өндөр хувь нэмэр оруулсан болохыг дурджээ. Мөн тэрбээр хүүхэд багачуудын сурган хүмүүжүүлэгч, эрхийг нь хамгаалагч, мөрөөдлийг нь биелүүлэгч болж, эрүүл саруул өсөн бойжих, тал бүрээр хөгжихөд нь туслаж дэмжих хэрэгтэй болохыг сануулсан юм. Хятадын хүүхдийн төв 1982 онд байгуулагдаж, анхны хүүхдийн боловсролын төв, хөгжлийн судалгааны байгууллага болсон юм. 40 жилийн турш, Хятадын хүүхдийн төвийн хэрэгжүүлж, зохион байгуулсан төрөл бүрийн ажил нь үйлс нь зуу, зуун сая хүүхдүүдэд тусалж чадсан билээ.
Эх сурвалж: https://mongol.cri.cn Хөлөнбуйр өдрийн сонин Бүрэнбаяр, Цэнгэл, Яргуй