Урин дулааны цаг наашилж, зун цаг маань эхэн сараа угтлаа. Чингис хаан талбайд 8 настай балчираас 80 настай ахмад хүртэл цуглацгааж, Хайлаар дүүргийн цэцэрлэгт хүрээлэнд биеийн тамирын дасгал, өглөөний гүйлт, бүжиг, гимнастикаа хийж эхэллээ.
Тэнд цугласан ахмадын төлөөлөл болох Ли эгчтэй ярилцахад: "Би тэтгэвэртээ гарснаасаа хойш өдөр бүр талбай дээр ирж бүжиглэдэг болсон. Энэ "ажил" мин, надад аз жаргал, эрүүл энхийг бэлэглэдэг" гэв. Харин Чингис хаан талбайд өглөөний алхалтаа хийж буй Жан хэлэхдээ "Энд ахмадууд их дуртай ирцгээдэг. Бид дархлаагаа дэмжиж, эрүүл мэнддээ хөрөнгө оруулахын сацуу олон шинэ танилтай болж, бие махбод гэлтгүй сэтгэл санаагаа хүртэл сайжруулж чаддаг" гэж ярилаа.
Эх байгалийнхаа өгсөн цэвэр тунгалаг агаараар цээж дүүрэн амьсгалж бие эрүүл, сэтгэл тайван явах нь энэ насны жаргал билээ.
Эх сурвалж: Хөлөнбуйр өдрийн сонин Бүрэнбаяр, Цэнгэл, Яргуй