ТЕНДЕРИЙН ЗАР

2022 оны 5-р сарын 28 өдөр

2022 онд хэрэгжүүлэх “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн
байгаль орчин хамгаалах төслийн тендерийн зар

1. Төслийн ерөнхий ойлголт болон тендерийн цар хүрээ
1.1 Төслийн нэр:2022 онд хэрэгжүүлэх “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн байгаль орчин хамгаалах төсөл
1.2 Ерөнхий ойлголт болон тендерийн хамрах хүрээ: Энэ удаагийн тендерийн хамрах хүрээ нь 2022 онд хэрэгжүүлэх “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн байгаль орчин хамгаалах төслийн тендер. Тус төслөөр гүйцэтгэх ажил, үнийг тогтоосон байх ба бодит ажлын хэмжээг гол болгон баримтална. Хамгийн өндөр хязгаарт тендерийн үнэ нь тус төслийн бүхий л шаардлагатай санхүүжилтийн үнэ байна (холбогдох бүх татвар багтсан байна).
1.3 Төсөл хэрэгжих газар: Монгол Улс, Дорнод аймаг, “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн 19/21-р талбай.
1.4 Тендерийн хэсэг: Энэхүү тендерийн хэсгүүдийг дараах хүснэгтээс харна уу.


2022 онд хэрэгжүүлэх “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн байгаль орчин хамгаалах төслийн тендерийн хэсгийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөө

д/д    Тендерийн нэр    Төлөвлөж буй хөрөнгө оруулалт(ам.доллар)

1-р хэсэг    19-р талбайн Биологийн нөхөн сэргээлт    50,000.00
2-р хэсэг    21-р талбайн Биологийн нөхөн сэргээлт    24,000.00
3-р хэсэг    19-р талбайн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ    40,000.00
4-р хэсэг    21-р талбайн Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ    40,000.00
5-р хэсэг    19-р талбайн Байгаль орчны хяналт, шинжилгээний хөтөлбөр    20,000.00
6-р хэсэг    21-р талбайн Байгаль орчны хяналт, шинжилгээний хөтөлбөр    20,000.00
7-р хэсэг    19-р талбайн ашиглагдахгүй замыг хагалах    120,000.00
8-р хэсэг    21-р талбайн ашиглагдахгүй замыг хагалах    120,000.00
9-р хэсэг    19-р талбайн шингэн хаягдлын санг барих    140,000.00
10-р хэсэг    21-р талбайн шингэн хаягдлын санг барих    210,000.00
11-р хэсэг    19-р талбайн Дүйцүүлэн хамгаалах ажил    50,000.00
12-р хэсэг    21-р талбайн Дүйцүүлэн хамгаалах ажил    20,000.00
13-р хэсэг    19-р талбайн кемпийн ариутгал халдваргүйжүүлэлт    20,000.00
14-р хэсэг    21-р талбайн кемпийн ариутгал халдваргүйжүүлэлт    10,000.00
15-р хэсэг    21-р талбайн олборлолтын бүсийн галын хамгаалалтын зурвас татах    60,000.00

2. Тендерт оролцогчийн эрх зүйн байдлын талаарх шаардлага
2.1 Энэхүү төсөлд хамтрах хэлбэрээр оролцож болохгүй.
2.2 Тендерт оролцогч нь хүчин төгөлдөр Монгол улсын аж ахуйн нэгжийн гэрчилгээтэй (бүртгэлийн гэрчилгээтэй), Улсын бүртгэлийн гэрчилгээнд заасан үйл ажиллагааны чиглэл нь тус тендерийн хэсгийн байгаль орчин хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байх. Хэрэв хуульд заасан тохиолдолд тендерт оролцогч нь тус тендерийн хэсгийн байгаль орчин хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй байх.
2.3 Тендерт оролцогч нь хүчин төгөлдөр Монгол Улсын Татварын албанд бүртгүүлсэн гэрчилгээтэй байх (Эх хувийг нь өгөх ёстой).
2.4 Тус тендерийн үнийг ам.доллараар тооцсон байх ба тендерт оролцогч нь ам.долларын данстай байна.
3. Тендер зарлах баримт бичгийг олж авах
3.1 Тендерт оролцохыг хүсэгч нь 2022.05.29-2022.06.02-ны хооронд өдөр бүр үдээс өмнө 10:00-12:00-ийн хооронд, үдээс хойш 15:00-17:00 цагийн хооронд Монгол улс, Дорнод аймаг, Чойбалсан хот, Royal Hotel-д ирж тендерийн бичиг баримтаа худалдаж авна.
3.2 Тендерийн бичиг баримт худалдаж авахдаа авч ирэх материал:
3.2.1 Байгууллагийн хууль ёсны төлөөлөгч Тендерийн бичиг баримт худалдаж авахдаа авч ирэх материал: Хуулийн этгээдийн иргэний үнэмлэхийн эх хувь.
3.2.2 Итгэмжлэлээр төлөөлөх төлөөлөгч тендерийн бичиг баримт худалдаж авахдаа авч ирэх материал: Эрх олгосон итгэмжлэх бичгийн эх хувь (эрх олгосон итгэмжлэх бичгэн дээр хуулийн этгээдийн болон төлөөлөн оролцож буй хүний иргэний үнэмлэхний хуулбарыг хавсаргаж тамга дарсан байна) авч ирэх ёстой. Мөн төлөөлөн оролцож буй хүний иргэний үнэмлэхээ үзүүлнэ.
3.3 Тендерийн бичиг баримтын иж бүрдэл нэг бүрийн үнэ нь 100 ам.доллар байна. Худалдан авалтын дараа буцааж олгохгүй. (Тайлбар: Зөвхөн ам.доллараар, бэлнээр худалдаж авна.) 
4.Тендерийн бичиг баримтыг хүргүүлэх
4.1 Тендерийн бичиг баримтыг хүргүүлэх хугацаа: 2022 оны 06 сарын 05 өдрийн 10:00 цаг-аас өмнө, (Монголын цагаар) Хүргүүлэх газар: Монгол Улс, Дорнод аймаг, Чойбалсан хот, Хэрлэн зочид буудал (Тендерийн бичиг баримтыг хүргүүлэх хугацаа эхлэх цаг 2022 оны 06 сарын 04 өдрийн 10:00 цаг)
4.2 Тендерийн бичиг баримтыг Хятад, Монгол хэлээр тус бүр үйлдэх (Тендерийн бичиг баримт дунд Монгол, Хятад хэл дээрх загварыг өгсөн болно, “7-р бүлэг Тендерийн бичиг баримтын загвар”-аас харна уу) ба агуулгын хувьд яг ижил байх ёстой. Хятад, Монгол хэлийг тайлбарлах явцад ялгаатай зүйл гарч, ойлголтын зөрүүтэй байдал болон будлиантай байдал үүсвэл Хятад хэлийг гол болгон баримтлана.
4.3 Хугацаа хэтрүүлэн материалаа хүргүүлсэн болон заасан газарт материалаа хүргүүлээгүй тохиолдолд Тендер зарлагч нь Тендерийн бичиг баримтыг хүлээн авахгүй.
5.Тендерийг нээх
Тендер нээх хугацаа:2022оны 06 сарын 05 өдрийн 10:00 цагт (Монголын цагаар).
Тендер нээх байршил:Монгол Улс, Дорнод аймаг, Чойбалсан хот, Хэрлэн зочид буудал
6. Тендерийн зарыг түгээх
Энэ удаагийн тендерийн зарыг Монгол Улсын Дорнод аймгийн “Дорнод телевиз” болон “www.dornodmedia.mn” веб сайт-р тус тус нийтлэнэ.
7. Холбоо барих


Тендер зарлагч байгууллага: “Петрочайна Дачин Тамсаг” ХХК
Холбоо барих хүн: Б.Энхчимэг
Холбоо барих утасны дугаар: +976 80086928
Е-мэйл: chimgee_pengyou@yahoo.com
 

  • Туяа
  • 961
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313