Уул хангай, даваа хөтөл магнаг хэтэрч, Ар хорчины тал нутагт бас нэгэн баярын чимээ хүн зоноо баясгалаа.
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага 5-р сарын 20-ны өдөр, Өвөр Монголын Ар хорчины тал нутгийн нүүдэл малжиллын системийг дэлхий дахинд чухал ач холбогдолтой хөдөө аж ахуйн соёлын өв (ХААӨС) болохыг албан ёсоор хүлээн зөвшөөрч, дэлхийн цорын ганц монгол онцлогтой нүүдэл малжиллын систем болов.
5-р сарын 7-ны өдөр НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын мэргэжилтнүүд болон бусад холбогдох ажилтнууд, нүүдэл малжиллын систем, түүний түүхэн гарал үүсэл, хувьсал өөрчлөлт, хамгаалалт, өв залгамжлалын үйл ажиллагааны төлөвлөгөө зэрэг талаас нь Ар хорчины тал нутгийн нүүдэл малжиллын системийн талаар цахим судалгаа хийж, өндөр үнэлгээ өгч, бүрэн хүлээн зөвшөөрөв.
Ар хорчины тал нутгийн нүүдэл малжиллын систем нь Өвөр монголын Ар хорчины тал нутагт суурьшдаг. Тус малжиллын систем нь Баян-Өндөр суманд байрлаж, 23 гацааг хамарах Хятадын анхны нүүдэл малжиллын хөдөө аж ахуйн соёлын өв болжээ.
Эх сурвалж: ӨМӨС,ХБӨС Бүрэнбаяр, Цэнгэл, Гялбаа