Олимпын ариун бамбар “Шөү Ган”-д бадамлав                        

2021 оны 12-р сарын 21 өдөр

Бээжингийн 2022 оны өвлийн олимпын наадмын цанын тэмцээнүүд Бээжин хотын “Шөү Ган” цогцолборт зохиогдох юм. Бээжингийн хамгийн том гангийн үйлдвэр байсан энэхүү районыг олимпын хотхон болгон засаж тохижуулсан нь ихээхэн онцлог бүтээн байгуулалт болсон билээ. Харин энэ сарын 13-ны өдөр Бээжин-2022 өвлийн олимпын бэлгэдэл бамбар тус цогцолборт буухиалан хүржээ. Галт бамбарыг угтан 100 гаруй ажилтан, Шижиншань дүүргийн оршин суугчдын төлөөлөл угтах ёслол зохион байгуулсан юм. Бээжин-2022 оны өвлийн олимп ирэх хоёрдугаар сарын 04-нөөс 20-ны өдрүүдэд БНХАУ-ын нийслэл Бээжин хот болон Хэбэй мужийн Жанчхүү хотод болох юм. Бээжин дэх "Шувууны үүр" үндэсний цэнгэлдэх хүрээлэнд өвлийн олимпын нээлт, хаалтын ёслолын арга хэмжээ, "Мөсөн тууз"  тэшүүрийн үндэсний төв ордонд  тэшүүртэй гүйлтийн тэмцээнүүд тус тус зохиогдоно. Түүнчлэн Бээжингийн хойд хэсгийн алслагдсан дүүрэг Яньчинд   Хятад улсын хамгийн өндөр зэрэглэлийн тусгай зам бүхий Уулын цанын үндэсний төвийг бүтээн байгуулсан. Энэхүү чарганы замын нийт урт нь 1.9 километр, 16 хэсэг тахиралдсан хийцтэй бөгөөд техникийн хамгийн өндөр ур чадвар шаардсан байгууламж болжээ. 

Эх сурвалж: http://www.solongonews.mn

  • Туяа
  • 301
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313