2022 оны өвлийн олимпын галт бамбар Бээжинд ирэв

2021 оны 12-р сарын 16 өдөр

Бээжингийн 2022 оны өвлийн олимпын ариун бамбар Бээжингийн Шөүган паркад 12-р сарын 13-нд ирсэн бөгөөд ариун бамбарын үзэсгэлэнгийн арга хэмжээ зохиож байна. Шөүган цанын харайлтын тавцанд 12-р сарын 12-ноос хиймэл цас оруулж эхэлсэн бөгөөд нийт 10 мянган тонн цас оруулж, өвлийн олимпын тэмцээнүүдийн шаардлагад нийцэх талбайг бүтээх ажээ. Тус паркийн бусад цогцолборууд мөн бүх талаар ашиглалтад орох шатандаа байгаа юм. 

Зуун жилийн түүхтэй Шөүган ган болдын үйлдвэр нь арваад жилийн өмнө Бээжингийн баруун хэсэгт байрлах Шы Жин Шань дүүргээс нүүн, 2008 оны Бээжингийн олимпын наадмыг амжилттай зохион байгуулахад томоохон хувь нэмрээ оруулсан юм. 2022 оны Бээжингийн өвлийн олимпыг зохион байгуулах эрхийг авсны дараа энэ удаагийн өвлийн олимпын наадмыг зохион байгуулах хороо, үндэсний мөсний төрлийн сургуулилтын бааз, цанын харайлтын тэмцээнийг  Шөүган паркад зохион байгуулахаар шийдвэрлэжээ.
2022 оны 02-р сарын 02-ноос 04-ний өдрүүдэд Бээжин, Яньчин, Жанчхүү зэрэг гурван тэмцээний бүсэд галт бамбарын уламжлалт буухианы арга хэмжээг зохионо.

Эх сурвалж: http://www.solongonews.mn

  • Туяа
  • 249
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313