Хятадын ард түмэн өөрсдийн нутагт өвлийн олимп зохион байгуулагдаж байгаад тун чиг их баярлаж бас догдлон хүлээж сууна. 2022 оны Бээжингийн өвлийн олимпын наадмын тэмцээнүүд тун удахгүй Жан Жякоү хотноо эхлэх гэж байна. Өвлийн олимпын зохион байгуулалт, үйлчилгээний ажлууд төлөвлөсөн ёсоор хийгджээ. Үүнд сургалтын багш, уралдах талбайн загвар, яаралтай тусламж, цахилгаан хяналтын үйлчилгээ, сайн дурын ажилтан зэрэг үүрэг хариуцлага нь өөр өөр боловч нэгэн хүсэл мөрөөдлөөр жигүүрлэсэн хүмүүс бэлтгэл ажлаа эрч хүчтэй гүйцэтгэж байна. Жякоү хотын мэргэжлийн сургалтын төвийн сайн дурын ажилтнууд чиглүүлэх сургалт явуулан өвлийн олимпын наадамд тусалж, сайн дурын хүчээ дайчлан оролцож байна.
Зургийг: Ши Зичян, Ма Жячи
Үндэсний цаснын харайлтын төвийн эрчим хүчний хамгалалын багийнхан өвлийн олимпын цасан дээр уралдах төрөл зүйлийн хяналтын ажлын үеэр эрчим хүчний тоног төхөөрөмжийн ажиллагааг шалгаж байгаа нь
Зургийг: Жя Хань
Эмнэлгийн ажилтнууд Бээжингийн Анагаах Ухааны Их Сургуулийн гуравдугаар эмнэлэг дээр өвчтөн шилжүүлэх сургуулилт хийж байгаа нь
Зургийг: Синьхуа агентлаг
Өвлийн олимпын гол бүс болох Тай Зичэн 2022 оны Бээжингийн өвлийн олимпын наадмыг дэмжих чухал үйлчилгээний баталгааны төсөл бөгөөд сүүлийн гурван жилийн хугацаанд 20 мянга гаруй хүн бүтээн байгуулалтын ажилд оролцжээ. Тэдний нэг нь Жан Жякоү хотын уугуул 39 настай Лү Фэнюань юм. Тэрээр Тай Зичэнд ирснийхээ дараа хотын маркетингийн хэлтсийн менежерээр ажиллаж, хотын дизайныг хариуцаж байна. Лү Фэнюань хэлэхдээ "Би цасаар гулгах маш дуртай. Өвлийн олимпын ажилд оролцож байгаагаараа маш их бахархаж байна" гэжээ.Өвлийн олимпын наадам нь гэрийн дэргэд зохиогдох болсон нь дэлхий намайг дуудаж байгааг мэт байна". “Өмнө нь өөрийгөө уулнаас гарч чадахгүй байх гэж их санаа зовдог байсан" хэмээсэн 25 настай тус нутгийн уугуул иргэн, үе уламжлан газар тариалан эрхэлэн амьдардаг Рэнь Шинь ярьж байлаа. Тэрээр мөс, цасны салбарын хөгжлийн дагуу тэрээр цасны ажилтай танилцаж, өдгөө өвлийн олимпын гол бүс болох Тай Ү цанын баазад мэргэжлийн цанын багшаар ажиллаж байна.
Рэн Шин (дунд) Тай Ү цанын баазад сургалт явуулж байгаа нь
Зургийг: Синьхуа агентлаг
Жан Жякоүгийн олимпын тосгон (зүүн), Тай Зичэн мөс цасны суурин (дунд), өндөр хурдны галт тэргний Тай Зичэн буудалд
Зургийг:Ян Шияо
Эх сурвалж: http://www.solongonews.mn