Бээжингийн өвлийн олимпын хотхонууд

2021 оны 11-р сарын 18 өдөр

2022 оны Бээжингийн өвлийн олимп, өвлийн паралимпын тэмцээн Бээжин, Яньчин болон Жанчхүүгийн тэмцээний гурван бүсэд явагдах бөгөөд тэмцээний бүсүүдэд тус бүр олимпын хотхон байгуулсан юм.
-Бээжин дэх тэмцээний бүсийн өвлийн олимпын хотхон
  Бээжин дэх тэмцээний бүсийн олимпын хотхон нь Үндэсний цэнгэлдэх хүрээлэн “Шувууны үүр”-ээс ойролцоо байрлаж байна. Тус олимпын хотхоны барилга байгуулалтын нийт талбай 330 мянган квадрат метр бөгөөд орон сууцны 4 төрлийн загвартай 20 барилгаас бүрдэнэ. Үүнээс гадна, төлөөлөгчдийн багийн ажлын оффис, хурлын өрөө зэргийг төлөвлөжээ. 

Бээжин дэх өвлийн олимпын хотхоны байрны дотор үзэмж

Бээжин дэх өвлийн олимпын хотхоны өрөө таслагаа

Байрны дотор талд тохижуулсан төлөөлөгчдийн хэсгийн оффис болон хурлын өрөө
Уул, ойн бүсэд байгуулагдсан өвөрмөц байрууд- Яньчин дэх өвлийн олимпын хотхон

Яньчин дэх өвлийн олимпын хотхоныг Бээжингийн Яньчин дүүргийн Шяо Хайтүө уулын хормойд байгуулав. Энэ хотхоныг Хятад улсын умардын уулархаг нутгийн хөдөө тосгоны соёлын өвөрмөц онцлогийг тусгасан тамирчдын хотхон юм. Уул, ойн бүсээр хүрээлэгдсэн газар байгуулсан энэ хотхоныг тухайн газраас нь цуглуулсан байгалийн хайрга чулуу ашиглан барилгын гадар ханыг байгуулж, эртний тосгоны туурь нь хотхоны өвөрмөц өнгө үзэмж болжээ. Тамирчидад зориулан тав тухтай байрлах орчин, элбэг төрөл зүйлийн зууш ундаа, амьдралын багц үйлчилгээг хангах юм.

Яньчин дэх өвлийн олимпын хотхоны тэнхэм

Яньчин дэх өвлийн олимпын хотхоны тамирчдын байрлах өрөө
Мөс цасанд хучигдсан үзэсгэлэнт жижиг суурин- Жанчхүү дэх өвлийн олимпын хотхон

 Жанчхүү дэх өвлийн олимпын хотхон
    Жанчхүү дэх өвлийн олимпын хотхон нь Жанчхүү хотын Чүнли дүүргийн Тай Зи-чэн сууринд байдаг бөгөөд хурдны галт тэрэгний Тай Зи-чэн буудлаас хагас км зайтай юм. Нийт 31 байшин цогцолбор байгуулсан байна. Энд тамирчдын ресторан, эмнэлэг, допингийн хяналтын цэг, спортын дасгалын төв, амралтын төв, оршин суугчдад үйлчлэх төв, төлөөлөгчдийн багийн ахлагчдын ажлын танхим зэргийг төлөвлөжээ. Өвлийн олимпын тэмцээний хугацаанд 1286 байр, 1810 өрөө, нийт 2784 ор хангах боломжтой юм.

Жанчхүү дэх өвлийн олимпын хотхоны үзэмж

Эх сурвалж: http://www.solongonews.mn/content/read/46569.htm

  • Туяа
  • 248
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313