Бээжингийн өвлийн олимпын цогцолборууд                      

2021 оны 11-р сарын 4 өдөр

Хятад улсын Үндэсний цэнгэлдэх хүрээлэн буюу "Шувууны үүр".

Тус цэнгэлдэх хүрээлэн нь "Дөрөвдүгээр үеийн спортын ордон" хэмээгдсэн барилгын агуу бүтээл юм. Швейцарын архитектурын дизайнер Жакуес Херзог, Пиерреде Меурон болон Хятад улсын архитектурын дизайнер Ли Шинган нар хамтран бүтээсэн байдаг. Бээжингийн олимпын паркийн төв өмнөд хэсэгт буй энэ цэнгэлдэх хүрээлэн нь 2008 оны Бээжингийн зуны олимпын гол байгууламж байсан бөгөөд нийт 91 мянган суудалтай аж. 2022 оны Бээжингийн өвлийн олимпын нээлт, хаалтын үйл ажиллагаа энд явагдана.                

Шөү Гангийн сноубордын болон цанын чөлөөт гулгалтын тавцан-"Кристал гутал"                              

Шөү Гангийн сноубордын болон цанын чөлөөт гулгалтын тавцан нь Бээжингийн Шөү Ган аж үйлдвэрлэлийн паркт байдаг бөгөөд өвлийн олимпын түүхэнд аж үйлдвэрлэлийн өвийг дахин ашиглаж бүтээсэн анхдагч тэмцээний цогцолбор байгууламж, түүнчлэн Бээжин дэх тэмцээний бүсийн шинэ байгууламжийн нэг. Өвлийн олимпын үеэр энд сноубордын болон цанын чөлөөт гулгалтын тэмцээн явагдах юм.

Үндэсний цанын харайлтын төв

2022 оны Бээжингийн өвлийн олимпын Жанчхүүгийн тэмцээний бүс дэх Үндэсний цанын харайлтын төв бол Хятад улсын анхдагч цанын харайлтын байгууламж бөгөөд төрөл бүрийн тоног төхөөрөмжийг олон улсын хамгийн өндөр зэрэглэлийн стандартын дагуу бүтээжээ. 2022 оны өвлийн олимпын үеэр энд цанын харайлт болон цасны хос төрлийн тэмцээнд явагдана.

Эх сурвалж:  http://www.solongonews.mn

  • Туяа
  • 242
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313