Бээжингийн өвлийн олимпын бүх ордон талбайд хурдны төмөр зам байгууллаа

2021 оны 10-р сарын 29 өдөр

2022 оны Бээжингийн өвлийн олимп болоход 100 хоног үлдлээ. Зам тээврийн ажил ч сүүлийн шатандаа оров. Бээжингийн өвлийн олимпын Бээжин дэх тэмцээний бүс, Бээжин хотын Яньчин сянь, Жанчхүү хотын Чүнли сянь зэрэг тэмцээний гурван бүс хоорондын зам тээврийг баталгаажуулахын тулд Зам тээврийн яам зам харилцааны иж бүрэн дэмжих дэд бүтцийн бүтээн байгуулалтыг хийсэн юм.
Төмөр замын хувьд Бээжин-Жанчхүү чиглэлийн хурдны төмөр зам 2019 оны 12-р сарын 30-нд баригдаж дуусаад ашиглалтад орсон. Нийт урт нь 174 орчим км. Бээжингийн хойд буудлаас гараагаа авч, замын шугамд нийт 10 буудалтай. Галт тэрэгний хурд нь дээд талдаа цагт 350 км-д хүрдэг бөгөөд Бээжингийн хойд буудлаас Жанчхүү буудал, Чүнлигийн шугамын эцэсийн буудал хүрэх, эсвэл Тай Зи Чэн буудал хүрэхэд нэг цаг орчим Яньчин буудалд хүрэхэд ердөө 40 минут зарцуулна.
Хурдны авто замын хувьд Яньчин-Чүнли чиглэлийн хурдны авто замыг 2020 оны 01-р сарын 23-нд ашиглалтад оруулж, Бээжингээс Жанчхүү хотын Чүнли дүүргийн Тай Зи Чэн дэх тэмцээний бүсэд хүрэх хурдны авто замыг нэвтрүүлснээр Яньчингийн тэмцээний бүсээс Тай Зи Чэн дэх тэмцээний ордон талбай хүрэхэд ердөө цагийн хугацаа хэрэгсэнэ. Яньчин-Чүнли чиглэлийн хурдны авто зам нь өвлийн олимпид үйлчлэх иж бүрэн ухаалаг авто замын чухал технологийг судлан бүтээсэн бөгөөд оны сүүлчээс өмнө албан ёсоор ашиглалт оруулах юм.

Эх сурвалж:http://www.solongonews.mn

  • Туяа
  • 232
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313