Томас Бах: - Бээжингийн өвлийн олимп амжилттай болно гэдэгт итгэл дүүрэн байна

2021 оны 10-р сарын 22 өдөр

Орон нутгийн цагаар 17-нд Олон Улсын Олимпын Хорооны Ерөнхийлөгч Томас Бах Олимпын наадмын өлгий нутаг Грекийн Пелопоннес хойг дахь Эртний Олимпын төв байранд ХТРТ-ын сэтгүүлчийн ярилцлагыг хүлээн авлаа.
ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах: "-Бээжингийн өвлийн олимпын бэлтгэл маш жигд явагдаж байна. Халдварын эсрэг Хятад улсын хариу арга хэмжээ бидэнд гүн сэтгэгдэл үлдээсэн. Хятад улс цар тахалтай тэмцэх явцад вирусын халдвар авахаас сэргийлэхээс гадна вирусыг устгахаар шийдсэн байна. Цар тахалтай тэмцэх явцад бид Хятадын үр ашигтай байдлыг олж харлаа. Цар тахлын нөлөөнд өртсөн боловч Бээжингийн өвлийн олимпын бэлтгэл ажил нааштай ахицтай байна. Бүх талбайг хэдхэн сарын өмнө дуусгасан нь үнэхээр гайхалтай. Одоо бид туршилтын тэмцээнүүдийг аюулгүй явуулж эхэллээ. Туршилтын тэмцээнд оролцсоны дараа тамирчдын өгсөн санал маш эерэг байна. Тиймээс Бээжингийн өвлийн олимп амжилттай болно гэдэгт итгэлтэй байна" гэж хэллээ.
   Бээжингийн өвлийн олимп ирэх онд болох гэж буйтай холбогдуулан ОУОХ-ны ажлын гол чиглэлийн талаар ОУОХ-ны ерөнхийлөгч мөн хэлэхдээ:
-Одоогийн байдлаар хоёр зүйлийн ажлыг сайн хийх хэрэгтэй. Нэгдүгээрт, тэмцээний зохион байгуулалт, үйл ажиллагаа. Тиймээс тэмцээний хэвийн ажиллагааг хангахын тулд тестийн тэмцээн маш чухал ач холбогдолтой. Нөгөө талаар халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх явдал болно. Өдгөө Бээжингийн Өвлийн Олимпын Зохион байгуулах хороо, Хятадын холбогдох байгууллага, олон улсын шинжээчидтэй ярилцаж, хүн бүр аюулгүйгээр Олимпын наадамд оролцохыг баталгаажуулж байна гэж мэдэгдлээ.

Эх сурвалж: http://www.solongonews.mn

  • Туяа
  • 226
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313