2022 оны Бээжингийн өвлийн олимп, өвлийн паралимпын сэдэвт олон нийтийн урлагийн бүтээлийг нийтлэв

2021 оны 10-р сарын 20 өдөр

Жил гаруйн хугацаанд сонгон шалгаруулсны дүнд 2022 оны Бээжингийн өвлийн олимп, өвлийн паралимпын олон нийтийн урлагийн шилдэг бүтээлийг 14-нд нийтэлж, долоон бүтээлийг Бээжингийн өвлийн олимптой холбоотой үйл ажиллагааны газруудад барьж байгуулжээ. Бүтээлийг сонгон шалгаруулах арга хэмжээ ноднингийн 07-р сард албан ёсоор эхэлснээс хойш Хятадын дотоодын уран бүтээлчид болон Орос, Америк, Англи, Итали, Испани, Герман зэрэг 50 гаруй улс орон, бүс нутгийн 1313 уран бүтээлчийн 1611 бүтээлийг хүлээн авсан бол мэргэжилтнүүдийн сонгон шалгаруулалтын дүнд 44 бүтээлийн зураг дизайнд шагнал олгож, 20 бүтээлийн төслийг шагналд нэр дэвшүүлжээ. Түүнчлэн хамгийн шилдэгт шалгарсан долоон шилдэг бүтээлийг Бээжинд  барьж байрлуулжээ. Уран бүтээлчдийн зохион бүтээх урам зоригийг хөгжүүлэн, олон нийтийн урлагийн бүтээлийг өвлийн олимп болон хотын орон зайд илүү төгс нийцүүлэхийн тулд зохион байгуулагч тал Бээжингийн өвлийн олимптой холбоотой үйл ажиллагааны газруудад судалгаа хийж, урьдчилсан байдлаар 13 газрыг  сонгон, уран бүтээлчид тусгай сэдвээр уран бүтээл бүтээх орон зайг бүрдүүлэн өгчээ. Шалгаруулалтын эцсийн шатанд долоон бүтээл шалгарч, эдгээр бүтээлийг Шөүган парк, Үндэсний тэшүүрийн ордны баруун хойд өнцөг, Бээжингийн өвлийн олимп (паралимп)-ын хотхон, Яньчингийн тэмцээний бүсийн өргөн чөлөө, хотын ойн парк, Ши Жин Шань аялал жуулчлалын паркийн өргөн чөлөө зэрэг Бээжингийн өвлийн олимптой холбоотой үйл ажиллагааны газруудад байрлуулжээ.

Эх сурвалж:  http://www.solongonews.mn

  • Туяа
  • 220
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313