ГАЗРЫН ТОСНЫ ТУРШИЛТ СУДАЛГААНЫ ЛАБОРАТОРИ ҮҮДЭЭ НЭЭВ

2018 оны 1-р сарын 26 өдөр
 \"\"“Дорнод” Их сургуульд “Газрын тосны туршилт судалгааны лаборатори” энэ сарын 22-нд нээлтээ хийлээ. Тус лабораторид хэрэглэгдэх тоног төхөөрөмжийг “Грийн химистри” ХХК-иас “Дорнод” Их сургуульд хүлээлгэн өгсөн юм. 
Манай улсад Азийн хөгжлийн банк, БСШУСЯ-ны хамтарсан “Дээд боловсролын шинэчлэл” нэртэй томоохон төсөл хэрэгжиж байгаа. Энэхүү төслөөс зарласан уралдаанд “Дорнод” Их сургуулийн “Туршилт судалгааны лаборатори” төсөл шилдгээр шалгарч, ийнхүү хөрөнгө санхүүгийн дэмжлэг авах эрхтэй болжээ.

“Дорнод” Их сургууль нь 2015 оноос Газрын тосны хөтөлбөр хэрэгжүүлж, оюутнуудыг сургаж эхэлсэн юм. Ирэх хавар гэхэд газрын тосны инженерийн чиглэлээр 20 оюутан төгсөхөөр суралцаж байна. Мөн цаашид зүүн бүсэд хэрэгцээтэй байгаа уул уурхай, барилга, эрчим хүчний салбарын инженерүүдийг бэлтгэн гаргах зорилго тавьж байгаа гэж тус сургуулийн удирдлага ярив.

Д.Дэлгэрмаа
  • Отгонтуяа
  • 671
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313