Өнгөрсөн өвлийн олимпын уриануудыг эргэн санацгаая

2021 оны 9-р сарын 24 өдөр

Бээжингийн 2022 оны өвлийн олимп, паралимп “Ирээдүйн зүг хамтдаа” гэсэн уриан дор зохион байгуулагдахыг албан ёсоор баталаа. Энэ нь олимпын зориг санааны уриалга дор дэлхийн ард түмэнтэй хамтдаа урагшилж, дэмжин туслалцаж, хамтдаа сайн сайхан ирээдүйг цогцлон байгуулах гэсэн Хятадын 1 тэрбум 400 сая хүн ардын сайн сайхан хүсэл эрмэлзлийг илэрхийлж байгаа юм.
1984 оноос хойших олимпын наадам бүгд өвөрмөц уриатай зохиогдож иржээ. Олимпын уриа нь тухайн олимпын зохион байгуулах үзэл баримтлалын дээд түвшний хураангуй, төвлөрсөн илэрхийлэл болдог тул олимпын гол агуулгыг харуулж байдаг.
Тэгвэл өнгөрсөн өвлийн олимп ямар ямар уриатай байсныг хамтдаа эргэн харцгаая. Танд аль нь илүү таалагдаж байна вэ?

Эх сурвалж: http://www.solongonews.mn

Зурагт:

Канад, Калгарийн өвлийн олимп- Хамтдаа мэдэрцгээе /1988 он/ 1,2- зураг

Франц, Альбертвиллын өвлийн олимп: Нэг гэрэл, ганц дэлхий /1992 он/ 3,4-р зураг

Норвеги, Лиллехаммерын өвлийн олимп: Илүү сайн сайхан гараг дэлхийг бий болгоё /1994 он/ 5,6-р зураг

Япон, Наганогийн өвлийн олимп: Дэлхий нийт нэгэн цэцэг мэт нэгдэцгээе /1998 он/ 7-р зураг

АНУ, Солт Лейк хотын өвлийн олимп: Сэтгэлийн галаа дүрэлзүүл /2002 он/ 8-р зураг

Итали, Турины өвлийн олимп: Хүсэл тэмүүлэл энд асан дүрэлзэж байна /2006 он/ 9-р зураг

Канад, Ванкуверийн өвлийн олимп: Дүрэлзсэн зүрх сэтгэлээр /2010 он/ 10-р зураг

ОХУ, Сочийн өвлийн олимп: Мөс цасанд дүрэлзсэн хүсэл тэмүүлэл чинийх /2014 он/ 11-р зураг

БНСУ, Пёнчаны өвлийн олимп: Хүсэл тэмүүлэлт Пёнчан, эвсэг зохицонгуй дэлхий /2018 он/ 12-р зураг

  • Туяа
  • 189
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313