Бээжингийн өвлийн олимп нээгдэхэд 200 хоног үлдээд байгаатай холбогдуулан 08-р сарын 16-нд Хятад улс пара олимпын олон нийтийн сургалт, ялангуяа хүүхэд залуучуудын сургалтын амжилтыг төвлөрүүлэн дэлгэн үзүүллээ.
Мөн өдөр уялдаа болон хуваалцан эдлэх уриан дор Бээжингийн өвлийн олимп нээгдэхэд 200 хоног үлдэж буйтай холбогдуулж 2022 оны Бээжингийн өвлийн олимпын зохион байгуулах хороо, пара олимпын хороо нийслэлийн хар төмөрлөгийн компанийн конторын бүсэд арга хэмжээ зохион байгуулж, зохион байгуулах хороо пара олимпын олон нийтийн сургалт, ялангуяа хүүхэд залуучуудын пара олимпын сургалтын ололт амжилтыг дэлгэн үзүүлж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуусын өвлийн олимп, пара олимпын сэдэвт уран зургийн бүтээлийг шалгаруулж, тэднийг Бээжингийн өвлийн олимп пара олимпын бэлтгэл ажилд татан оролцуулсан байна.
Пара олимпын сургалт нь 2022 оны Бээжингийн өвлийн олимп, пара олимпын бэлтгэл ажлын чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Бээжингийн өвлийн олимпын зохион байгуулах хорооны суртал ухуулгын хэлтсийн дэд дарга Люй Чинь хэлэхдээ "Өдгөө Хятадын хэмжээнд олимпын болон пара олимпын сургалтын үлгэр жишээ сургууль нийт 835, цас мөсний спортын онцлогтой сургууль 2062 байж, Бээжингийн өвлийн олимпын наадмын зохион байгуулах хороо пара олимпын үнэ цэнийн ойлголтын сургалт номыг Хятад хэл дээр хэвлэж, үндэсний хэмжээнд 2795 үлгэр жишээ сургууль, цас мөсний спортын сургуулиудад 20 мянган дэвтрийг нь бэлэглэж, хүүхэд залуучуудад пара олимпын үнэ цэнэ болон хэтийн төлөвийн тухай ойлгуулж байна".
Танилцуулсныг үзвэл Бээжингийн өвлийн олимпын зохион байгуулах хороо дунд бага сургуулиудад өвлийн олимп, пара олимпын мэдлэгийн уралдаан, өвлийн олимпын танин мэдэхүйн хичээл орж, пара олимпын мэдлэгийг баяжуулах бүтээгдэхүүнийг тасралтгүй хангаж ирлээ. Мөн пара олимпын үнэ цэнийн ойлголтын олон нийтийн оролцоотойгоор өрнүүлж, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан цас мөсний спортын заал талбай байгуулж, тэдэнд туслах өвлийн пара олимпын наадмын соёл, өвлийн пара олимпын тэмцээний төрлийг ойлгуулж байна.
Пара олимпын наадмын сургалтын үйл ажиллагаа хэрхэн өрнүүлсэн тухай Бээжин хотын Чэнь Жин Лүнь дунд сургуулийн Ди Жин Жинь Сүн салбар сургуулийн багш нарын төлөөлөл Лю Вэйнань хэлэхдээ "Сурагчид маань Хөгжлийн бэрхшээлтэй тамирчдыг ойлгоод ирэхээрээ тэд үе мөч дутуу нөхцөлд хэрхэн тэсвэртэй хичээллэж, шилдэг амжилтын төлөө тэмцэж буйг ойлгож мэдэрдэг. Сурагчид маань эрүүл хүмүүсийн спортоор хичээллэж буйг хараад эрүүл байх хэчнээн чухал болохыг ойлгож, амь нас эрүүл мэнддээ анхаардаг болох юм. Иймэрхүү арга хэлбэрээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг хэрхэн халамжлах тухай гүнзгий сургаж, уужуу сэтгэлтэй байж, эв зохицолтой нийгэм байгуулахад өөрийн хүчин зүтгэлээ үзүүлэх болгодог".
Хүүхэд залуучуудыг Бээжингийн өвлийн олимп болон пара олимпын бэлтгэл ажилд үнэнхүү татан оролцуулахын тулд Бээжингийн өлийн олимпын зохион байгуулах хороо болон Хятадын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн холбоо хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуучуудын өвлийн олимп болон пара олимпын сэдэвт уран зургийн уралдааныг зохион байгуулсан юм. Хөгжлийн бэрхшээлтэй залуучууд багачуудын зургийн бүтээлийг элсэж дэлхий дахин шинэ жилийн онцгой бэлэг болгон барьж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуучуудад Бээжингийн өвлийн олимп болон пара олимпын соёлын өвөрмөц онцлог болон үзэл санааны дотоод утга учрыг ойлгуулж, олон улсын соёлын солилцоог ахиулах зорилготой юм. Хятадын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн холбооны суртал ухуулгын газрын дарга Гүө Личюнь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуучуудад чин сэтгэлийн урилга өгсөн юм.
"6-18 насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд багачууд маань уран зургийн бүтээлээ бидэнд илгээхийг хүсэж байна. Хүүхэд залуучууд маань өөрийнхөө бүтээлээр дамжуулан олимп болон пара олимпын үзэл баримтал үнэ цэнийн талын ойлголтоо илэрхийлж, 2022 оны Бээжингийн өвлийн олимп болон пара олимпын талаарх ойлгож мэдсэн зүйлээ илэрхийлж, уламжлалт соёл, үндэстний соёл, газар нутгийн өнгө үзэмжийг зураглаж, холын зочиндоо сайн сайхны ерөөл дэвшүүлж, уужуу багтаамжтай, эрх тэгш байх үзэл санааг уламжлахыг хүсэж байна.
Эх сурвалж: http://www.solongonews.mn