"Ногоон Олимп"-ын зорилгын дор Хэбэй мужийн Чуулгат хаалга хот нь нар салхины эрчим хүч зэрэг гол төслүүдийн бүтээн байгуулалтыг ахиулж, дахин сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн хэлхээг идэвхтэй сайжруулж, устөрөгчийн эрчим хүчний үйлдвэрлэлийг нэгэн зэрэг хөгжүүлж байна. Чуулгат хаалга хотын шинэ эрчим хүчний төсөл нь нар салхины эрчим хүчийг ашиглан өвлийн ногоон олимпыг зохион байгуулна. Ингэснээр 2022 онд Бээжингийн өвлийн олимпын түүхэнд анх удаа бүх газруудыг 100 хувь ногоон эрчим хүчээр хангах юм.
Эх сурвалж: http://www.solongonews.mn