Бээжингийн 2022 оны өвлийн олимп, өвлийн паралимпын уриаг 09-р сарын 17-ны өдөр албан ёсоор гаргалаа. Тухайлбал “Ирээдүй зүг хамтдаа” буюу “Together for a Shared Future”. Энэ нь Олимпын үзэл баримтлалын дагуу дэлхийн ард түмэнтэй хамт урагшлан, туслан дэмжилцэж, сайн сайхан ирээдүйгээ хамтран цогцлооё гэсэн Хятадын 1.4 тэрбум ард түмний сайн сайхан хүлээлт, дэлхий дахинд тавьсан чин сэтгэлийн урилга юм.
Уриа нь олимпын наадмын чухал бэлэг тэмдгийн нэг байдаг. Бээжингийн өвлийн олимпыг зохион байгуулсан зорилгоо бүрэн илэрхийлэхийн тулд Бээжингийн Өвлийн олимпын зохион байгуулах хороо 2020 оны 05-р сараас олон нийтэд хандан уриа бүтээхийг уриалсан юм. Холбогдох талууд болон мэргэжилтний саналыг авч, мөн олон улсын олимпын хороо, Олон улсын паралимпын хороотой саналаа нэгтгэсний дүнд элссэн олон бүтээлээс “Ирээдүй зүг хамтдаа”-г сонгон, Бээжингийн өвлийн олимп, Паралимпын уриа болгохоор шийдвэрлэжээ.
Дэлхий нийтээрээ цар тахлын эсрэг тэмцэж буй одоогийн нөхцөл байдалд Бээжингийн Өвлийн олимпын уриа нь төвлөрөх, хуваалцах ба ирээдүйн төлөө зүтгэх дуу хоолойг дамжуулж байна. “Хамтдаа” гэдэг нь хүндрэл бэрхшээлийн өмнө хүн төрөлхтөн хүчтэй байдгийг харуулж, бэрхшээлийг даван туулж, ирээдүйгээ цогцлох амжилттай замналыг тодорхойлсон юм. “Ирээдүй зүг” гэдэг нь сайн сайхан маргаашийн тухай хүн төрөлхтний эрмэлзлийг илэрхийлж, итгэл хүслийг төрүүлж байгаа юм. “Ирээдүй зүг хамтдаа” гэдэг нь байр суурь, санаачилга төдийгүй үйл ажиллагааны төсөл юм. Эв санаа нэгтэй, энх тайван, хөгжил дэвшил, хүлээцтэй байх хамтын зорилтыг санаачилж, илүү хурдацтай, өндөр түвшинд, эв нэгтэй хүчтэй байх олимпын үзэл баримтлалын төлөө зүтгэх Хятад улсын байр суурийг харуулж, сайн сайхан ирээдүйн төлөө хамтран тэмцэх дэлхий нийтийн хүсэл мөрөөдлийг илэрхийлсэн юм.
Эх сурвалж: http://www.solongonews.mn