Бээжингийн Олимп зуун жилийн мөрөөдөл

2021 оны 8-р сарын 9 өдөр

2008 оны Бээжингийн Олимпыг амжилттай зохион байгуулсан нь 21-р зууны биеийн тамир, спортын наадмын бэлгэ тэмдгийн нэг болсон.
   “Бээжин та нарыгаа баярлан угтаж байна” - Хятад улс дэлхий дахинд халуун алгаа дэлгэн “Урьд өмнө нь байгаагүй Олимп”-ыг зохион байгуулж, Олимпын түүхэн дэх дурсгалт мөчийг мөнхөллөө.

Нэгэн зууны мөрөөдөл Хятадыг дэлхийн тайзнаа гайхууллаа.
            2001 оны 07-р сарын 13-ны өдөр Москвад Олон улсын Олимпын хорооны 112-р хурал хуралдаж, тухайн үед Олимпын хорооны даргаар ажиллаж байсан Самаранч гар дээрх дугтуйгаа нээж, “Бээжин” хэмээн дуудсан тэр л мөчид Хятад улсын Олимпын наадам зохион байгуулах эрх горилох баг болон Хятадын ард түмэн сэтгэлийн угаасаа баярлан хүлээж авсан юм.
            1908 онд “Тяньжиний залуучууд” сэтгүүлд нийтэлсэн “Олимпын гурван асуулт” нэртэй нийтлэлд “Хятад улс хэзээ Олимпын наадмыг зохион байгуулах вэ” гэж дурдсан байдаг. Гэвч дотоодын ядуу буурай, гадаадын даралт шахалттай байсан тэр цаг үед Хятад улсад “Хурднаас хурдан, өндрөөс өндөр, хүчитнээс хүчтэй” Олимпыг зохион байгуулна гэдэг биелэгдэшгүй мөрөөдөл байв.
            Улс орон хүчирхэгжвэл биеийн тамир хүчирхэгжинэ. 1949 онд шинэ Бүгд Найрамдах Хятад Ард Улс байгуулагдаж, Хятадын тамирчид шинэ дүр төрхөөр биеийн тамирын талбайд харагдах болжээ. 1978 онд өөрчлөлт нээлтийн дараа биеийн тамир, спортын үйлс шинэ хөгжлөө олсон юм. Хятад улс 1979 онд Олимпын наадамд эргэн оржээ. Түүнчлэн биеийн тамир, спортын салбарт түүхэнд байгаагүй шинэ хуудсуудыг бичиж эхлэв. Түүхийн хуудаснаа удаан жил, зузаан хоногоор дарагдсан Олимпын хүсэл мөрөөдлийн үр дахин соёолж эхэлсэн юм.
            Нээлттэй Хятад улс Олимпын наадмыг хүсэн хүлээсээр. 1991 оны 12-р сарын 04-нд Бээжингээс Олон улсын Олимпын хороонд 2000 оны Олимп зохион байгуулах хүсэлт гаргаж, хоёр онооны зөрөөгөөр хоцорсон байдаг.
            1999 онд Бээжин Олимпыг зохион байгуулах хүсэлтээ дахинтаа гаргав. Энэ үеийн Хятад улс даяараа сэтгэл нэгдэн орчин үеийн хөгжлийн замаар замнана. Бээжингийн Олимп зохион байгуулах байгуулах эрх горилох багийн албан тасалгаанд эх орны өнцөг булан бүрээс ирсэн дэмжигчдийн захидал овоорчихсон байдаг байлаа.
            Москвад Бээжингийн Олимп зохион байгуулах эрх горилох багийн гишүүд, хоёр удаагийн Олимпын буудлагын алтан медалийн эзэн Ян Лин хамгийн сүүлийн илтгэлд оролцов. Тэрээр:
- Энэ бол улс хоорондын ерөнхий өрсөлдөх хүчийг харуулж байгаа бөгөөд үүнд Хятад улс цолгорон гарч, эх орныхоо хүчирхэгийг гэрчиллээ гэж хэлсэн байдаг. Бээжин Олимын наадмыг зохион байгуулах эрх авсан нь Хятадын ард түмний сэтгэлд мартагдашгүй сайхан дурсамж болон үлдэж, урагшлах зам дахь дурсгалт хөшөө болон сүндэрлэжээ.
            “Дэлхий дахин Хятад улсад боломж олгож, Хятад улс Дэлхийд гайхамшгийг бүтээж өгчээ”. Зуун жилийн мөрөөдөл биелж, түүхийн хуудаснаа шинэ тэмдэглэлийг ийнхүү бичиглэсэн юм.
            Олимпыг сайхан зохион байгуулхад Хятад улс итгэл төгөлдөр
            Бээжингийн Олимпын музейд “Улаан хайрцагтай Бээжингийн хөх хавтастай дэвтэр” байдаг. 2001 оны 01-р сарын 17-нд олон хуудастай “Горилох бичиг”-ийг Олон улсын Олимпын хороонд өргөн барив. “Ногоон Олимп, Шинжлэх ухаан, техник мэргэжлийн олимп, Хүмүүнлэгийн олимп”-ын үзэл ойлголтоор Хятад улс Олимпын наадамд шинэ хүч нэмлээ.
            Долоон жилийн бэлтгэл хугацаанд багагүй туршлага хуримтлууллаа. 2002 оны 07-р сарын 13-ны өдөр “Бээжингийн Олимпын үйл ажиллагааны төлөвлөгөө”-г албан ёсоор нийтлэв. Дараагийн хэдэн жилд Олимпын наадмыг зохион байгуулах биеийн тамир, спортын орднууд ар араасаа сүндэрлэн босч, хотын бүтээн байгуулалт шинэчлэгдэн, нийтийн зам харилцааны сүлжээ бүрдэж, соёл иргэншил нь хэвийн байдалд оржээ. Олимпын наамдыг зохион байгуулахаар дамжин дэлхийн дахинд Хөгжсөн, соёл иргэншилтэй, оршин суухад таатай нөхцөл боломжтой Бээжингийн дүр төрхийг харуулсан юм.
            Хотын иргэд Бээжингийн хөгжлийг биеэрээ туулсан бөгөөд Олимпыг зохион багуулахад биечлэн оролцож дэмжин ажилласан. Зээл гудамжинд хадсан Олимпын рекламаас нэгийг ч үлдээлгүй булаацалдсан Олимпын наадмын тасалбарууд нь Олимпын наадмын хөл хөгжөөнтэй уур амьсгалыг буй болгов. Олимпын төлөө өдөр шөнөгүй ажилласан барилгын ажилтнууд, 1.5 сая гаруй сайн дурын ажилтнууд оролцож, “Би оролцоно, би зүтгэл үзүүлнэ, би баяр бахдалтай” гэсэн уриа Бээжингийн шинэ нэрийн хуудас болсон юм.
            2008 оны 08-р сарын 08-ны 20:00 цагт “Шувууны үүр”-нээс хотын өнцөг булан бүрт “Олимп чармай, Хятад улс чармай, Бээжин чармай” гэсэн олны дуу хоолой цуурайтаж тэр л мөчид Хятад улс даяар түгэв.
            Олимпын түүхэнд шинийг бичиж, дурсгалт цаг мөчийг хүн бүрийн сэтгэлд хоногшуулж чадсан “Шуувууны үүрийн үдэш” гэрлээр бүтээсэн 29 мөр агаар туулан алхана. 2008 хүн бөмбөг дэлдэж, Хятадын түүхэн зургууд талбай дүүрэн дэлгэгдэв. “Орчин үеийн мэргэжлээр дэлхийн дахинд Хятадын эртний соёл иргэншлийг харуулжээ” гэж тус Олимпын наадмын нээлтийн ёслолын ерөнхий найруулагч Жан Имөү тайлбарлалаа. Олимпын гал бамбарыг асаах ёслол нь түүхэнд байгаагүй шинэ арга хэлбэр болсон бөгөөд Бээжингийн Олимпын наадмын сонгодог бүтээл болжээ.
            “Нэг дэлхий, нэг мөрөөдөл” нь Хятадын үндэстнүүдийн чин сэтгэлийн дуу хоолой болсон юм. Олимпын наадамд болзож, энх тайван, нөхөрсөг, дэвшилттэй гүүрийг байгуулж, Хятад улс дэлхий дахин руу жавхаа төгөлдөр алхаагаа эхлүүлэв.
            Олимпын наадам нээлттэй, итгэлтэй Хятад улсыг харуулав
            “2008 оны 08-р сар хүн төрөлхтний түүхэнд байгаагүй хамгийн хөөр хөгжөөнтэй нэгэн үе байлаа” гэж Гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр онцолсон байдаг. Уралдааны талбайд дэлхийн түүхийг шинэчилсээр. Ямайка улсын “Нисдэг хүн” Усайн Болт нисэх хурдаар довтлох бөгөөд АНУ-ын “Нисдэг загас” гэгдсэн Майкл Фелпс дараалан найман алт авчээ. Энэхүү гайхалтай мөчүүд биеийн тамирын хүч болон гоо үзэсгэлэнг туйлд нь хүртэл үзүүлж чадсан байна.
            Үзэгчид тамирчдын гарамгай урлдаанд уухайлж, уралдааны талбайн доторх, гаднах сэтгэл хөдөлгөм орчинд сэтгэл уясна. Тухайн үед лейкеми өвчин халдварласан Нидерландын тамирчин Мартен Фанд Веден нээлттэй усанд 10 км-ийн холын зайд уралдаж алт авсан байдаг. Германы хүндийн өргөлтийн тамирчин Штайнер шагналын тайзнаа бурханы оронд очсон эхнэрийнхээ зургийг барин яруу алдарт цаг мөчийг тэмдэглэсэн итгэл сэтгэл нь Бээжингийн Олимпын балрашгүй гэрэл гялбаа болон үлджээ.
            Хятадын тамирчдын баг алтан медалийн тоогоор анх удаа түрүүлсэн юм. Хятадын иргэд ялж, ялагдах хоёроор үнэлгээ хийхийг тэвчсэн. Буудлагын тамирчин Дү Ли Олимпын анхны алтыг авч чадаагүйдээ өөрийгөө зэмлэн уйлсанд үзэгч түмэн бүгдээрээ “Дү Ли битгий уйлаач” гэж хашгирч байлаа. Хятадын сагсан бөмбөгийн тамирчид болон АНУ-ын сагсан бөмбөгийн тамирчид уралдахад үзэгч түмэн уухайлан эрч хүч нэмж байсан юм.
            Бээжин дэлхийн тамирчдын гол талбай болсон бөгөөд биеийн тамирын дэвшилтэт тоног төхөөрөмжүүд, тав тухтай Олимпын тосгон, элгэмсэг халуун сэтгэлтэй сайн дурын ажилтнууд зэрэг зохион байгуулагч болсон Хятадын нийгэм даяар, үй түмэн ард иргэд 10 гаруй тамирчдад халуун үйлчилгээ үзүүлж сэтгэл хангалуун буцаалаа. Хөнгөн биеийн тамирын эмэгтэй 7 төрлийн уралдааны дараа 30 гаруй тамирчид үзэгчидэд хандан талархал илэрхийлсэн бөгөөд энэ нь Олимпын түүхэнд мартагдашгүй түүх болон үлджээ.
            Дэлхий дахин Хятад улсыг ойлгохыг хүсдэг бөгөөд Бээжингийн олимп урьд өмнө нь байгаагүй боломж авчирсан. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, Хятадад ирж Олимпын наадам үзсэн үзэгчдийн яриагаар дамжин дэлхий дахинд хөгжил хурдтай, нээлттэй, итгэлтэй орчин үеийн Хятад улсыг дэлхий дахинд сурталчилжээ. Гадаадын сэтгүүлчид Хятадын ард түмэн баяр баясгалантай сэтгэлээр дэлхий дахинд хандаж байна гэж илэрхийлцгээв.
            16 өдрийн уралдаанаар дамжин дэлхий нийтийн дөрвөн тэрбум үзэгчдэд биеийн тамирын гайхамшгийг мэдрүүлсэн юм. Бээжингийн инээмсэглэл тодорсон царай, халуун сэтгэлийг харуулж, Хятадын соёлын “Эв найрамдал”-ын эчнээ утга агуулгыг таниулжээ. Дорно, өрнийн соёл иргэншлийг харилцан солилцуулж, улс орны хооронд үнэн сэтгэлээсээ харилцуулсэн энэхүү ёслол төгөлдөр наадам Хятад улсаас дэлхийд өргөн барьсан дурсгалт зүйлс болжээ.
            Хятад улс болон Олимп гар гараасаа хөтлөлцөн Олимпын үзэл санаа Хятадын нутагт түгэв. Олимпын наадам болон пара-олимпын наадмыг амжилттай зохион байгуулсан нь Хятад улс Олимпын наадамд оролцогч, гүйцэтгэгч байснаас сурталчлагч, удирдан дагуулагч уруу тасралтгүй урагшилсаар байна.
            2008 оны 08-р сарын 24-ний орой олны сэтгэлд хоногшсон Олимпын гал аажмаар унтран, Олимпын наадам хаагдав.
- Энэ удаагийн Олимпын наадам үнэхээр хосгүй наадам болжээ гэж тухайн үед Олон улсын Олимпын хорооны даргаар ажиллаж байсан Граф Жак Рогге үнэлсэн юм.
            Зуун жилийн өмнөх асуулт өнөөдөр бүрэн хариулттай болжээ. Түүхийн хуудсыг гялалзуулсан Олимпын яруу алдар Хятадын үндэстнүүдэд жавхаа төгөлдөр урагшлах эрч хүч өгсөн юм.

Зурагт:

2008 оны 08-р сарын 12-ны өдөр Хятадын эрэгтэй гимнастикийн үндэсний шигшээ баг Бээжингийн олимпын наадмын аварга боллоо
Зургийг: www.videochina.org.cn вэбсайт

Бээжингийн Олимпын наадмын нээлтийн ёслолын үеэр  Зургийг: ЛИ ГЭ

2008 оны 08-р сарын 19-ний өдөр Хятадын эмэгтэй волейболчин Бээжингийн Олимпын наадмын эмэгтэйчүүдийн волейболын тэмцээнд тоглож байгаа нь  
Зургийг: ЛИ ГЭ

Эх сурвалж:  http://www.solongonews.mn

  • Туяа
  • 396
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА:      Уншигчдын бичсэн сэтгэгдэлд dornodmedia.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл ( 0 )

Энэ долоо хоногт

Live Булан

Copyright © 2017-2021 Дорнод Медиа Групп.
Бидний нийтэлсэн нийтлэл хуулиар хамгаалагдсан.

Дорнод Медиа Групп DORNODMEDIA.MN

Дорнод аймаг, Хэрлэн сум
Хаяг : 7-р баг Чадангууд цогцолбор
Холбогдох утас : 7058-4004, 8907-0313