Бээжингийн өвлийн олимпын наадмыг зохион байгуулах эрх авсны зургаан жилийн ойн өдөр 07-р сарын 31-ний өдөр тохиолоо. Ийнхүү өвлийн олимпын бэлтгэл ажил сүүлийн шатандаа орсныг Бээжингийн өвлийн олимпын наадмын зохион байгуулах хорооноос мэдээллээ.
Бээжингийн 2022 оны өвлийн олимп, паралимпийн наадмын ордон талбайн барилгыг 2016 онд барьж эхэлсэн юм. Таван жил гаруйн хугацаанд тэмцээний 12 барилга байгууламжийг дуусгаж, ашиглалтанд оруулахаар ажиллаж байна.
Одоогийн байдлаар тэмцээний цэнгэлдэх хүрээлэн болон Өвлийн олимпын 3 хотхоныг шинээр засварлан байгуулж, 227 цахилгаан шат, 496 ариун цэврийн газар, 158 бие засах газар, буудлын 863 өрөө, 45 хувцас солих өрөө, тэргэнцрийн 152 хэсэг налуу замыг байгуулсан нь олимпын шаардлагыг хангасан байна.
Эх сурвалж: http://www.solongonews.mn