Зүйлийн цэцэг дэлгэрч, жигүүртэн шувууд донгодсон дэлгэр сайхан зун цаг асуй. Хөвөө хязгаар нь үл үзэгдэх цэлгэр ногоон талд таван хошуу мал тааваараа бэлчиж, зээр гөрөөс хамтдаа налайна. Талын бүргэд огторгуйн гүнд эрх дураараа дүүлэн нисэж, хамаг бүхнийг дээрээс сонжуучлан харна. Ургах нарны цацрагаар амгалан байгаль сэргэж, үдшийн дуунаар хоточ ноход эзнээ угтаж гүйлдэх нь үнэхээр таатай.
Дуран хараандаа буулгасан гэрэл зураг маань мэлмийг тань мялааж, сэтгэлийг чинь баясгах бизээ.
Эх сурвалж: Өвөрмонголын өдрийн сонины Нарсу, зураглаач Тунгалаг, Хөлөнбуйр өдрийн сонин Бүрэнбаяр, Цэнгэл, Гялбаа